solongonews
Хятад улсын энхийг сахиулах баг Ливаныг зорив
2020-08-19 16:45
Хятад улсын энхийг сахиулах баг Ливаныг зорив.

Хятад улсаас Ливанд энхийг сахиулах 19-р багийн хоёрдугаар ангийн 205 гишүүд өвчин халдварын эсрэг 14 хоногийн тусгаарлалтаа дуусган нуклейн хүчлийн сорилд хамрагдаж энэ сарын 18-нд Күнмингийн олон улсын нисэх буудлаас Ливан руу үүргээ гүйцэтгэхээр мордов. Хятад улсаас Ливанд энхийг сахиулах 19-р баг нийт 410 бие бүрэлдэхүүнтэй бөгөөд нэг жилийн хугацаат албатай. Тэд мина хайн илрүүлэх, цэвэрлэх, инженерийн барилга байгууламжийн засвар үйлчилгээ, өвчин халдварын эсрэг эрүүлийг хамгаалах ажил, хүмүүнлэгийн тусламж, НҮБ-ын Ливан дахь ангийн өвчтэй хүмүүст тусламж үзүүлэх зэрэг үүрэгтэй. Хятад улсаас Ливанд энхийг сахиулах 19-р багийн анхны багийн гишүүд долдугаар сарын 28-нд Ливан улсад очиж, үүрэгт ажлаа эхлүүлсэн юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : РЭНЬМИНЬ СҮЛЖЭЭ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл