solongonews
Хятадаас Иракт үзүүлж буй тусламжийн вакцин Багдадад хүрэв
2021-03-03 16:36
Хятадаас Иракт үзүүлж буй тусламжийн вакцин Багдадад хүрэв.

Хятадаас Иракт үзүүлж буй дотооддоо үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн вакцины эхний ээлж 03-р сарын 02-ны үүрээр Иракийн нийслэл Багдад хотод хүрчээ.

Вакцин хүлээлгэн өгөх ёслолд Иракийн Эрүүл мэндийн сайд Хассан Тамими, БНХАУ-аас Иракт суугаа Элчин сайд Жан Тао нар оролцов. Хүлээлгэн өгөх ёслолын үеэр Тамими Иракийн Ерөнхий сайд Мустафа Кадимигийн өмнөөс Хятад улсад Ирак руу “COVID-19”-ийн вакцины тусламж үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ “Хятад бол Ирак улсад тахлын эсрэг тусламж үзүүлж, мэргэжилтнүүдийн баг илгээсэн анхны улс юм. Ирак улсад вакцин илгээсэн найрсаг Хятадын ард түмэнд баярлалаа. “COVID-19” нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг асуудал юм. Бүх талууд зохицуулалт хийж, хамтдаа хүчин чармайлт гаргаж, вакцины тэгш хуваарилалтыг ахиулах ёстой” гэжээ.

Жан Тао хэлэхдээ "Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих талд илүү их анхаарч байгаа бөгөөд вакцины дотоодын хэрэгцээ асар их байна. Гэсэн хэдий ч  Хятад улс бэрхшээлийг даван туулж, Ирак улсад “COVID-19”-ийн вакцины тусламж үзүүлсэн нь Хятадын ард иргэдийн Иракийн ард түмэнд чин сэтгэлээсээ, сайхан сэтгэлээр хандаж байгааг харуулж байна. Хятад улс Иранд тахлын эсрэг тэмцэх хүч чадлынхаа хүрээнд үргэлжлүүлэн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Мөн Иранд Хятадад үйлдвэрлэсэн вакцин худалдаж авахад нь илүү ихээр туслах болно, Ирантай хамтран ажиллаж Хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцын бүтээн байгуулалтыг  дэмжиж, тахлын эсрэг дэлхийн тэмцлийн эцсийн ялалтыг тэмцэн олохыг ахиулна гэжээ.

Иракийн Эрүүл мэндийн яам 01-р сарын 19-нд Иракийн эм бэлдмэлийг судлах үндэсний агентлаг “COVID-19”-ийн хоёр вакцины яаралтай хэрэглээг зөвшөөрсөн тухай мэдэгдэв. Эдгээр нь Хятадын Гүөяо эмийн группийн үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн вакцин ба Оксфордын их сургууль, Астра Зенека компанийн хамтран бүтээсэн “COVID-19”-ийн вакцин юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл