solongonews
Шаазгайн тухай дом шившлэг
2018-07-13 10:55
Шаазгайн тухай дом шившлэг.

Монголчууд “Шаазгай шагшвал сайн чимээ сонсоно” гэж морин болзоон дээр шаазгай сууж шагших буюу үдийн үед шагшвал “алсаас зочин ирнэ” гэдэг. Шаазгайн сүүл хаашаа харж байвал тэр зүгээс зочин ирнэ, шаазгайн толгой гэр зүг харж байвал гадагш явсан хүн буцаж ирэхийн бэлгэдэл гэдэг. 

Ойрдууд гарахын өмнө шаазгай шагшвал “улаа гарна”, үдийн үед шагшвал “гийчин ирнэ, шөнө шагшвал “өвчин зовлон орооно” гэдэг. Түүгээр ч барахгүй байгаль цаг ууртай холбогдуулан шаазгайн үйл хөдөлгөөнийг нарийн ажиглан шинжсэн байдаг. Тухайлбал “зуны улиралд шаазгай олон шагшвал хур бороо элбэгшинэ. Өвөл үүрэндээ цөвдөл олон зөөвөл тэнгэр хүйтэрнэ, хавар үүрээ дээш харуулж барьж байвал гантай жил болно, хажуу тийш харуулан барьж байвал бороо элбэг жил болно” гэх буюу шаазгай “мөсөн дээр суувал дулаан өвөл болно”, “өглөө эрт модон дээр сууж шагшвал бороо орно” гэдэг. 

Хорчин Зүүн Гаран хойд хошууныхан шаазгай үдээс өмнө шагшвал сайн чимээ сонсоно, үдээс хойш шагшвал “муу чимээ сонсоно” гэж үздэгээс шаазгай шагшрахыг сонссоор “сайн ам, сайн ам” гэж шившдэг. 

Шилийнгол аймагт “сайн хэл, сайн хэл, саарин гутал оёж өгье, бузгай хэл, булгааран гутал оёж өгье” гэж сайн чимээ хүргэж ирэхийг хүсэмжлэн “гутал оёж өгье” гэж ам алдан шившдэг.     

Монголчууд “шаазгай албал ан дутна” гэх буюу “хийморь хэвтэнэ” гэж үздэгээс шаазгайг харваж намнахыг цээрлэдэг.

                                                                   (“Монгол уламжлалт дом шившлэг” номоос)

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл