Хятадын Ардын Банк ба Валютын хяналт удирдлагын үндэсний газрын 12-р сарын 07-ны өдөр нийтэлсэн хамгийн сүүлийн тоо баримтаас үзвэл 11-р сарын эцсээр Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 178 тэрбум 500 сая америк доллар болж, 10-р сарын сүүлээс 50 тэрбум 500 сая ам.доллар буюу 1.61 хувиар өссөн байна. Хятадад валютын ханшийг тогтвортой барих үндэс суурь харьцангуй бат бөх. Ирээдүйд Хятадын валютын зах зээл үндсэндээ тогтвортой, хоёр тал тийш хэлбэлзэх байдлаа хэвээр байлгах болно гэж шинжээчид үзэж байна.
11-р сард Хятадын валютын зах зээлийн эргэлт тогтвортой, зах зээлийн төсөөлөл ч тогтвортой байх төлөвтэй. Хил дамнасан капиталын урсгал ерөнхийдөө тэнцвэртэй байна гэж Төрийн гадаад валютын хяналт удирдлагын газар үзэж байна.
Хятадын Миншэн банкны ахлах судлаач Вэнь Бинь:
- Дараагийн шатанд Хятадын валютын нөөц ерөнхий тогтвортой байдлаа хадгалсаар байх болно. Юаний ам.доллартай харьцах ханш хоёр талын хэлбэлзлийг боломжийн, тэнцвэртэй түвшинд үргэлжлүүлэн хадгалах болно гэж мэдэгдлээ.
