”Юньхай-3” 02 хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2024-03-27 10:20
”Юньхай-3” 02 хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.
Өнөөдөр буюу 03-р сарын 27-ны өдрийн 06 цаг 51 минутад Хятад улс Тайюань хиймэл дагуул хөөргөх төвд "Чанжэн-6" зөөгч пуужингаар "Юньхай-3" 02 хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн бөгөөд урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай орсон байна.

"Юньхай-3" 02 хиймэл дагуулыг агаар мандал, далайн орчны хайгуул, сансрын орчны хайгуул, гамшгаас урьдчилан сэргийлэх болон шинжлэх ухааны туршилтад ашиглах болно.


Зохиогч: ЛИ ГҮӨЛИ, ЛИ ЧЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
