solongonews
Витамин шим тэжээл биш
2018-06-27 08:27
Витамин гэдэг шим тэжээлийн эм биш

 

 

Витамин бол хүний биед хэрэгтэй долоон шим тэжээлийн эдийн нэг болно. Бүх төрлийн витамин нь хүний биеийн хэвийн үйл ажиллагааг баталгаажуулахад дутагдаж болшгүй юм. Тиймээс хүмүүс витаминыг шим тэжээлийн эмээр үзэж, илүү л байвал сайн гэж боддог. Үнэндээ тийм биш. Дураараа витамин хэрэглэвэл эргээд эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг аж. 

Жишээлбэл, витамин E нь хүний биед дутагдаж болшгүй шим тэжээлийн бодис болохоор хүмүүс витамин E нөхөх эм худалдаж аваад уудаг. Гэвч шинжлэх ухааны сүүлийн үеийн шинэ судалгаанд витамин E-г дураараа хэрэглэвэл биед ашиггүй бөгөөд нас богиносгодог төдийгүй цөсний зарим эмтэй харшилдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс хоол ундаар витамин E нөхөх боломжтой үед эмээр нөхөх хэрэггүй гэж мэргэжилтнүүд сануулж байна. 

Зарим витамин нь бас хордуулах, харшлах тохиолдол гардаг. Витамин A-г насанд хүрэгсэд хэдэн сар дараалан өдөр бүр 50000IU-ээс илүүгээр биедээ шингээхэд хортой байдаг аж. Хүүхдийн нэг өдрийн хэмжээ нь 18500IU-ээс давахад мөн хортой байдаг байна. Ясны эсийн идэвх чанарыг алдагдуулснаас болж, кальцийг алдагдуулах, ясанд мөгөөрс ургах, өсөлт муудах, чөмөгний яс бүдүүрэх, үе мөч өвдөх, арьс хуурайшиж загатнах, хаг гарах, үс унах, хумс хэврэгших, сэтгэл санаа тогтворгүй болох, ядрах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, тамирдах, дуршил муудах, гэдэс өвдөх, элэг дэлүү бүдүүрэх, шарлах, цусан дахь цусны улаан уураг ба кальци хасагдаж, цус гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

Витамин B6-г өдөрт 2-6 граммаар 2-4 сар уувал хүний биед маш их хортой байдаг аж. Эмээ зогсоосны дараа ч эдгэрэлт нь удааширч, зарим өвчтөний хордлогыг бүрэн гүйцэд эдгэрүүлж чаддаггүй аж.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Өвөр монголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл