solongonews
Ээжтэйгээ цагийг хамт өнгөрүүлээрэй
2015-12-28 18:21
Энэ хорвоод хөл тавихад тань тусласан ачит хүнийгээ хааяа бид мартдаг. Том болох тусам бид эцэг эхээсээ хөндийрч хүйтэн харьцаанд ордог. Хайрт ээжтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлвэл аз жаргалаар бялхах бол?
 
 
 
Хэрэв танайх нохой тэжээдэг бол хамтдаа нохойгоо салхилуулж, сайхан зүйлсийн тухай ярилцахад тохиромжтой цаг. Зайрмагаар дайлахаа мартаж болохгүй шүү.
Гэрийн маникюр, педикюр. Заавал үнэтэй салон орж мөнгөө үрэх хэрэггүй. Гэртээ бүх зүйлээ бэлдээд бие биедээ маникюр хийж өгөөрэй. 
Хамгийн дуртай киногоо хамт үзэх. 7 хоног бүрийн нэг өдрийг “кинодох” өдөр болгож өдрийг сайхан өнгөрөөж болно.
Мэдээж шоппинг. Эмэгтэйчүүдийн яах аргагүй хийх дуртай зүйл. Их зарлага гаргалгүйгээр дэлгүүр хэсэж ээждээ хувцас санал болгоорой. 
Спортоор хичээллэж эрүүл мэнддээ хамтаа анхаарал тавиарай. Өглөөний гүйлт, йог, дугуй спорт гээд маш их сонголт байгаа. 
Видео-тоглоомоор тоглох. Таны ээж тийм их хөгшрөөгүй шүү дээ. Хамтдаа NFS тогловол янзтай шүү.
Өдрийн хоолыг гайхалтай амттайгаар хамтдаа хийх. Гэртээ нэг өдөр рестораны хоол идэх ч сайхан шүү. Аав нар харин дуртай байх байх даа.
Ээжийнхээ найзынд зочилох тийм ч уйтгартай бишээ. Найзынд нь очиж залуу үеийнх нь  хөгжилтэй түүхийг сонсож цагийг зугаатай өнгөрөөж болно. 
Кинонд явж болно.  Ээжийгээ болзоонд урьж нэг өдрийг ээждээ зориулаарай. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл