
Цагаан сарын амралтын үеэр Бээжин хотын сүмийн цуглаан хамгийн их сонирхол татаж, жуулчин хүлээн авсан хэмжээгээрээ түүхэн өндөр амжилт тогтоосон байна. Ши Жинь Шаний паркийн цагаан сарын ажиллагаа олон жуулчдын анхаарлыг татаж, 348 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар илүү гарчээ. Ди Таний сүмийн цуглаан 980 мянган жуулчин хүлээн авсан нь 1.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Бүртгэлээр, Бээжин хотын 130 үзмэрийн газар нийт 9 сая 300 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувиар илүү болжээ. Үзэмжит бүсэд Хааны ордон 436 мянган жуулчин хүлээн авч, Тянь Тан цэцэрлэгт хүрээлэн 335 мянган жуулчин хүлээн авч, Урт цагаан хэрэм 270 мянган жуулчин, И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн 246 мянган жуулчин хүлээн авсан байна.
