Тальк нь таньд тулгарсан наад зах нь 12 асуудлуудыг шийдэж өгөх юм байна. Хамтдаа сонирхоцгооё.
Түүний гол давуу тал нь - Өртөг багатай, хүртээмжтэй, эмийн сан болгонд зарагддаг.
1. Өтгөн сормуус
Сормуусаа будахаасаа өмнө хөвөн савха ашиглан талькаар хөнгөн арчиж өгвөл таны сормуус өтгөн дэрвэгэр харагдах болно.

2. Хуучин ном хадгалах
Номныхоо дээд хэсэгт цацлагаасаа бага зэрэг цацаж, зөөлөн сойзоор тарааж өгнө. Энэ нь номыг чийгнээс хамгаалах хамгаалалт болох ба ном нь анх ямар байсан яг тэр чигээрээ шинэхэн байдлаа хадгалах болно.

3. Тос толбо арилгах
Хүүхдийн тальк нь өөх тосыг шингээх шинж чанартай гэнэ. Та хувцасаа тос, толбо болгосон даруйдаа талькийг цацаж үзээрэй. Таны хувцас толбогүй цэвэрлэгдэх болно.

4. Гутлын эвгүй үнэр дарах
Гутлын таагүй үнэрийг арилгахын тулд та гутлан дотроо хүүхдийн талькнаас цацаж, нэг шөнө сэрүүн газар буюу тагтан дээрээ хонуулаарай.

5. Гэрэлтсэн тунгалаг царай
Гэрэлтсэн сайхан царайтай харагдъя гэвэл та хүүхдийн талькнаас өөрийн пурдрэндээ багахан хольж хэрэглээрэй.

6. Хуурай шампунь
Та үсээ угаах ямар ч боломжгүй үедээ та хүүхдийн цацлагыг хэрэглээд үзээрэй. Үсэндээ бага багаар цацаад сайтар самнахад таны үс угаасан мэт сэргэх болно. Шаргал өнгийн үсэнд илүү тохиромжтой байдаг.

7. Модон шалны дууг багасгах
Танайх модон юмуу паркетин шалтай ба гишгэх үед чихарч дуугардаг уу? Тийм бол та шалан дээрээ хүүхдийн цацлага асгаад шүүрдчихээрэй. Чийхарч дуугарах чимээ таньд үүнээс хойш сонсогдохгүй болно.

8. Цуглуулгаа зохицуулах
Таны цуглуулган дахь гинж орооцолдоод байдаг уу. Энэ асуудлаа цацлага ашиглан шийдээрэй. Цацлагаасаа цассаны дараа гинж тань таны үгэнд орох болно.

9. Удаан бохирдох
Цагаан цамцны зах ханцуй нь хурдан бохирдох талтай байдаг. Цамцаа индүүдсэнийхээ дараа ханцуй болон захны орчимд цацлага түрхээд өгөөрэй. Цэвэрхэн байдлаа удаан хадгалах болно.

10. Гэрийн тэжээмэл амьтдыг цэвэрлэх
Тэдний үс амархан бохирдчих гээд байдаг талтай. Тэгвэл та ойрхон усанд оруулах шаардлагагүй ба хүүхдийн цацлагаасаа үсэнд нь цацаад сайтар самнаарай. Ингээд таны тэжээвэр амьтан цэвэрхэн боллоо.

11. Үсээ гуужуулсны дараа
Үсээ гуужуулсны дараа таны арьс хорсож улайх үед хүүхдийн цацлагыг хэрэглээд үзээрэй.

12. Үнэр дарах
Хүүхдийн цацлага нь үнэр дарах шинж чанартай байдаг. Үүнийг суганы эвгүй үнэрийг дарахд хэрэглэж болдог байна. Хөлсийг шингээж үнэрийг дарж өгнө.

Эдгээр аргууд таньд таалагдсан бол найз нартайгаа хуваалцаарай.
