Цаг: 2017 оны 6 дугаар сарын 10
Газар: Залан айл хотын Нанму Орцон үндэстний шянь
Загвар: Газар дээрээс нь сурвалжиллаа
Төсөл: Хүн ам цөөн үндэстний хөгжлийг дэмжих төлөвлөгөө
Хүн: Нанму Орцон үндэстний шяний ХКН-ын орлогч дарга Лю Гүйбао
2013 оноос хойш Хятад улсын үндэстний хөгжлийн хөрөнгө оруулалт болох 6.38 мянган юанийг дэд бүтцийг сайжруулж, Анчин аймгийн соёлын хөгжлийг дэмжих, айл тосгоны онцлогийг гаргах ажилд зарцуулсан гэж Лю Гүйбао танилцууллаа.
Лю Гүйбао: - Манай шянь одоогоор 16716 хүн амтай. Өнгөрсөн онд нийт үйлчлүүлсэн жуулчны тоо шяний хүн амаас 10 дахин их байсан гэж танилцууллаа.
Нанму Орцон үндэстний шянь “Мал аж ахуй, газар тариалангаар орон нутгийнхаа хөгжлийг дэмжих, аялал жуулчлалаар шяниа хүчирхэгжүүлэх, соёлоор шяниа мандуулах хөгжлийн стратеги бодлогыг дурдаж хэрэгжүүлснээр “Хятадын сайхан байгаль орчинтой шянь суурин”, “Хятад улсын зэрэглэлийн экологийн шянь суурин” ба “Хятад улсын үндэстний эв нэгдлийн үлгэр жишээч хамт олон” зэрэг яруу алдрыг хүртэж байв.
