solongonews
Хятадын бүс нутгууд цар тахлын нөлөөлөлд эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэрхэн зохицуулж байна вэ
2022-04-14 15:58
Хятадын бүс нутгууд цар тахлын нөлөөлөлд эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэрхэн зохицуулж байна вэ

     Сүүлийн үед цар тахлын хүнд хэцүү, ээдрээтэй сорилттой байдалд тулгараад байгаа энэ үед Хятадын бүх орон нутаг, хэлтэс албад эдийн засгаа хөгжүүлж, үйлдвэрлэлийг ахиулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлыг зохицуулахад тууштай итгэлтэй, үр дүнтэй арга хэмжээ авч байна.

     Үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлнэ

    Дөрөвдүгээр сарын 11-нд машин хурдан ажиллаж, ажилчид завгүй ажиллаж, Гирин мужийн химийн эслэгний группийн үйлдвэрлэлийн цех ачаалал ихтэй байв. Гирин мужийн Гирин хотод халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын дагуу тус үйлдвэрийн түүхий торгоны үйлдвэрлэлийн дамжлага бүр үйлдвэрлэлийн ачааллыг аажмаар нэмэгдүүлж, бүрэн үйлдвэрлэлийн зорилгод хүрсэн байна. Гирин муж 03-р сараас хойш цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ба тогтвортой ажиллуулах зарчмыг зэрэгт баримталж, Гирин мужийн Үйлдвэр мэдээлэл технологийн газар тусгай ажлын анги байгуулж, аж ахуйн нэгжүүдийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийсэн суурин дээр үйлдвэрийн ажиллагааг сэргээх ажлыг бэхжүүлсэн байна.

-Бид аж ахуйн нэгжүүдэд тусалж, үр ашгийг нь хүртэх олон төрлийн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ажил, үйлдвэрлэлийг сэргээхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, зах зээлд оролцогчдын итгэлийг нэмэгдүүлэх болно гэж Гирин мужийн Худалдааны газрын орлогч дарга Лю Живэй хэлэв.

Цар тахлын нөлөөгөөр Шанхай хотын үйлдвэр,аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа түр зогсоосон ч санхүүгийн зах зээл хэвийн ажиллаж, боомт, терминалууд өдөржин ажиллаж байгаа бөгөөд зарим өндөр технологийн үйлдвэрлэлийн компаниуд ч хэвийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байжээ.

     Шанхай хотын Линьган авто машины үйлдвэрлэлийн ХХК байнга ачаалалтай байдаг. Гуравдугаар сарын 27-ноос эхлэн тус үйлдвэрт 700 гаруй ажилтан, албан хаагчид хаалттай горимоор ажиллаж байгаа бөгөөд тус үйлдвэрт тогтмол ариутгал халдваргүйжүүлэлт хийж, ажилчдын нуклейн хүчлийн шинжилгээ чанд хийгдсэн байна.

- Бид одоо голчлон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахын тулд чадах бүхнээ хийж, үйлчлүүлэгчдийн захиалгын дагуу үйлдвэрлэлийг зохион байгуулж байна. Хэдийгээр бид одоогоор зарим хүндрэлтэй асуудалд тулгарч байгаа ч үйлдвэрлэл түр зогсох бодлого нь илүү тогтвортой хөгжлийн орчныг сольж чадна гэж тус компанийн ерөнхий менежер Фань Зэнбинь хэллээ.

           Хаврын хагалгаа тариалалтын ажлыг эхлүүллээ

- Халдвар тархсан эхний хэдэн өдөр хөдөө аж ахуйн материалыг тээвэрлэхэд хүндрэлтэй байсан бөгөөд орох, гарах ямар ч боломжгүй байсан гэж Ляонин мужийн Шэньян хотын Канпин шяний хөдөө аж ахуйн материалын худалдаачин Ван Хүй хэлсэн байлаа. Канпин шянь Шэньян хотын хөдөө аж ахуйн томоохон бүс нутаг бөгөөд гэнэтийн дэгдсэн коронавирусний халдвар хаврын хагалгааны бэлтгэл ажлын хэмнэлийг тасалдуулжээ.

Шэньян хотын хөдөө аж ахуйн хэлтэс идэвхтэй хариу арга хэмжээ авч, хөдөө аж ахуйн материалын талбай, томоохон тариаланчидтай холбогдох тусгай боловсон хүчнийг зохион байгуулж, өдөр бүр хөдөө аж ахуйн материал бэлтгэх, өрхөд оруулах ажлыг явуулж, ногоон суваг нээх, цэгээс цэг рүү тээвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийн дагуу хадгалах, тээвэрлэх асуудлыг зохицуулсан байна.

- Бид ачааны машинд зөвшөөрөл олгосон, бордоо удалгүй ирнэ. Би өрөө 4000 гаруй мү эрдэнэ шишийн талбайтай, бордооны тээвэрлэлтийн асуудлыг шийдсэнээр яаралтай хэрэгцээг тань хангасан гэж Шэньян хотын Шэньбэй шинэ дүүргийн тариаланч Лю Хао хэллээ.

         Дөрөвдүгээр сарын 10-нд Гирин мужийн Лишү шяний нэг сая мү ногоон хүнсний түүхий эд (эрдэнэ шиш) үндэсний стандартчиллын үйлдвэрлэлийн үндсэн баазын үндсэн үзүүлэнгийн талбайд хоёр газар хагалах машин зэргээр ажиллаж, 10 орчим га талбай тариан газрыг нэг өдөрт тэгшилж хагалж дуусгаж чаддаг ажээ.

- Өнөөдөр бол ажил эхэлсэн эхний өдөр. Ирээдүйд том машинууд ар араасаа ажиллах боломжтой болж, ажлын ахиц илүү хурдан байх болно гэж Лишү шяний Хунван хөдөө аж ахуйн машин тариаланчдын мэргэжлийн хоршооны дарга Жан Вэньди танилцууллаа.

   Гирин муж нийгмийн хяналтыг шинжлэх ухаанч, оновчтойгоор суллаж, тариаланчдыг тариалангийн талбайд нэгтгэн дайчилж, хаврын хагалгаа, талбайгаас сүрэл зайлуулах зэрэг ажлыг зохион байгуулж, хаврын тариалалт , газар хагалах ажлыг цаг хугацаанд нь ахиулсан байжээ. 04-р сарын 10-нд болсон Гирин мужийн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хэвлэлийн бага хурал дээр хаврын хагалгааны тогтвортой өсөлтөд бэлтгэхэд санхүүгийн тусламж үзүүлэх 30 хамгаалалтын арга хэмжээг дэлгэрэнгүй танилцуулав.

Гирин мужийн олон банк санхүүгийн байгууллагууд 3-р сард хаврын тариалалтад зориулж нийт 8 тэрбум 480 сая юанийн зээл олгож, энэ онд хөдөө аж ахуйтай холбоотой зээлийн өсөлтийн хурдыг өмнөх оныхоос 2 нэгжээр нэмэгдүүлэхээр чармайж байна.

               Иргэдийн амьжиргааг дээшлүүлэв

   Сычуань мужийн Чэндү хотын Жиньжян дүүргийн хүний нөөцийн захад Рэньшөү шяний цагаач ажилчин Ляо Вэй саяхан ажил олсон байна.

- Би гагнуурчин хүн. Саяхан нэгэн аж ахуйн нэгжид ажилд орохоор тохироод байна. Сарын цалин 4000 гаруй юань бөгөөд бий өрөө их ханамжтай байгаа гэж Ляо Вэй хэллээ.

Сычуань муж тус мужид цагаач ажилчдад зориулсан иж бүрэн үйлчилгээний төв байгуулахаар эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд цагаач ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг хангах үйлчилгээг “сүүлчийн миль”-д хүргэхээр зүтгэж байна. Төвөөс орон нутаг, хотоос хөдөөг хүртэл үүсээд байгаа ээдрээтэй нөхцөл байдалтай уялдуулан бүх шатны засгийн газар янз бүрийн зарлагад хатуу хяналт тавьж, ард иргэдийн амьжиргаа, сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн тулд зүтгэн ажиллаж байна.

    Шаньси мужийн Лүөфань шянь Люлян уулын өвөрт оршдог бөгөөд энэ жил санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд боловсролын салбарт нэмэлт 20 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, албан журмын боловсролын багш нарын цалинг төрийн албан хаагчдын дундаж цалингийн шаардлагаас багагүй байлгах хэрэгтэй гэсэн шаардлагын дагуу албан журмын боловсролын 1100 гаруй багшид үндсэн гүйцэтгэлийн шагнал гардуулсан байна. Сүүлийн үед сарын цалин 1830 юаниар нэмэгдсэнийг олж мэдээд Лүөфань шяний Дүжяочю балгасны төв сургуулийн багш Чан Ёнчүнь сэтгэл хөдлөн:

- Энэ бол гэр бүлийн амьдралыг ихээхэн сайжруулж, намайг хөдөө орон нутагт суурьшиж, хүүхдүүдэд заах боломжийг олгосон гэж хэллээ.

   Хаврын урьхан салхинд зөгийн бал үнэртэнэ. Жянши мужийн Жинганшань хотын Жяншань тосгоны ядуу амьдралтай айлын эзэн Лю Фүхуа энэ жил 70 гаруй хайрцаг зөгий тэжээсэн бөгөөд бусад ажил хийсэн ажилласны орлогоор жилд 100 мянган юанийн орлого олох боломжтой. Саяхан тэрээр машин худалдан авахаар яарч буй ажээ.

Орчин үеийн газар тариалангийн аж үйлдвэрийг хөгжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд уг тосгон 30 гаруй мү газар нутаг, нийт 400 мянган юанийн хөрөнгийг нэгтгэж, зөгийн аж ахуй байгуулан ажиллуулахыг дэмжсэн байна.

Зохиогч: СҮНЬ И,ХАНЬ ВЭЙЖЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл