
Хятадын Жянси мужийн Личуань шяньд төрж өссөн Ли Фүшэн гурван настайдаа саа өвчтэй хэмээн оношлогдож, амьдрал ядуу буурай, эмнэлгийн нөхцөл байдлаас шалтгаалан сайн эмчилгээ хийлгэж чадаагүйгээс баруун хөл нь гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Алхаж гишгэх, гарч ороход ч хүндрэлтэй болсон ч тэрээр зураг зурах хоббигоо хаясангүй. Тэрээр: “Би бийрээ аваад бие, сэтгэлээрээ зурж эхлэхэд сая тайвширдаг” хэмээн ярьсан гэдэг.

Ли Фүшэн хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч үүнийгээ үл хайхран зөөгч, засварчин хүртэл хийж үзсэн аж. Харин тэр нэг жил хайртайгаа учирч, охинтой болжээ. Хэдийгээр тэдний гэрлэлт амьдралынх нь эцсийн мөч хүртэл үргэлжлээгүй ч Ли Фүшэн амьдралынхаа зорилгыг алдаагүй юм. Тэрээр зураг зурах мөрөөдлөө үргэлжлүүлж, хэзээ нэгэн өдөр өөрийнхөө хүчээр амжилтад хүрнэ хэмээн итгэж байна.

2013 онд Фүшэн орон нутгийн захиргааны дэмжлэг, тусламжтайгаар богино хугацаанд мэргэжлийн зураач болжээ. Өдгөө тэрээр өөрийн урлантай болсон бөгөөд жилийн орлого нь 30.000-40.000 юаньд хүрсэн аж. Фүшэн “Охин маань өдрөөс өдөрт эрүүл саруул өсч байгаад би үнэхээр баяртай байдаг. Хэдийгээр би одоо ядуу байхаа больсон ч хараахан баяжчихаагүй байна. Би охиндоо сайн сайхан өдрүүдийг бэлэглэмээр байна. Энэ бол миний хамгийн том хүсэл” хэмээн ярьжээ.
