ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлөөс 32 дахь удаагийн Олимпын наадамд оролцсон Хятадын спортын төлөөлөгчдийн багт баярын цахилгаан илгээжээ
Хятадын спортын төлөөлөгчдийн багт:
32 дахь удаагийн олимпын наадамд багийн бүх нөхдүүд 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл медаль авч, спортын амжилт, оюун санааны соёл иргэншлийн аль алинд нь хялалзсан шилдэг амжилттай оролцож, эх орон, ард түмнийхээ төлөө яруу алдрыг авчирлаа. Намын төв хороо, Төрийн зөвлөл та нарт чин сэтгэлийн халуун баяр, дотнын мэндчилгээ дэвшүүлье!
Цар тахлын улмаас уралдаан тэмцээнд бэлтгэл хийх, оролцоход учруулсан ноцтой сорилтуудыг та бүхэн зоригтой даван туулж, хүндрэл бэрхшээлээс айхгүй, шинжлэх ухаанчаар бэлтгэл сургалт хийж, тэмцээнд тэргүүлэх зориг санаагаар уралдаан тэмцээнээ бүрэн дүүрэн амжилттай өндөрлүүлээ. Өнгөрсөн 16 хоногийн хугацаанд, эх орон, ард түмэн та нарын тэмцээнд идэвхтэй оролцож ирсэн бүх явцад анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд тамирчид та бүхний гаргасан амжилт нэг бүрт баярлаж, бахархаж байна. Та бүхэн нам, ард түмний хүсэл найдварыг хүлээж, зоригтой өрсөлдөж, тэмдэглэлээ шинэтгэн, Хятад улсын хүчин чадлыг илэрхийлэн, ур авьяасаа харуулж, олимпын үзэл санаа, Хятадын спортын үзэл санааг тодоос тод харуулж чадсан бөгөөд "Эрхэм зорилгоо ухамсарлаж, тэмцээний үүргээ гүйцэтгэх” тангаргаа биелүүлээ. Та бүхэн дэлхийн олон орны тамирчидтай ур чадвараа шалгаж, санаа оноогоо зөвшилцөн, солилцоогоо ахиулж, нөхөрлөл найрамдлаа зузаатгалаа. Та нар наадам тэмцээнд гарамгай оролцсон нь гадаад, дотоодын Хятадын хөвгүүд охидын эх оронч хайр сэтгэлийг улам нэмэгдүүлж, социалист орчин үеийн улс орныг бүх талаар цогцлоон байгуулах шинэ аяны төлөө бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн эв санаа нэгтэй тэмцэхэд оюун санааны эрч хүчээр сэлбэсэн байна.
Өнөө, бүх нам, бүх улсын үндэстнүүдийн ард түмэн хоёр дахь 100 жилийн зорилтын төлөө эрч хүчтэй урагшилж байна. Та бүхэн Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдлага дор анхны зорилтоо үл мартан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Хятадын спортын гайхамшигтай гэрэл цацрангуй уламжлалыг үргэлжлэн бадруулж, даруу хичээнгүйгээр үргэлжлэн хичээл зүтгэл гаргана гэдэгт найдаж байна. Түүнчлэн Хятадын спортын өрсөлдөх хүчнийг цаашид нэмэгдүүлж, улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, өргөн олон ард түмэн ялангуяа залуу нэг үеийнхнийг спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг хөгжөөж, олон нийтийн спортын хөгжлийг дэмжин, хүмүүсийн бие бялдраа чийрэгжүүлэх, спортын хүчирхэг орны бүтээн байгуулалтыг түлхэн ахиулж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна.
Эх орон, ард түмэн та нарынхаа амар амгалан гэр орондоо буцаж ирэхийг хүсэн хүлээсээр байна.
