Энэ сарын 29-ны өдөр Улаанхад-Хятадын умард бүс нутгийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техник мэргэжлийн үр дүнгийн үзэсгэлэн-2016 буюу Хятадын хөдөө аж ахуйн дэвшилтэт техник технологийн ололт амжилт, үр дүнгийн үзэсгэлэнгийн шинэ торгоны замын шинийг санаачилж бүтээсэн шинэ брэндийн болон арилжаа худалдааны үзэсгэлэн Өвөр Монголын Улаанхад хотод нээгдлээ.
Энэ удаагийн хөдөө аж ахуйн үзэсгэлэнг Шинжлэх ухаан техник мэргэжлийн яам болон ӨМӨЗО-ы Ардын засгийн газар санаачлан зохион байгуулсан бөгөөд 3 өдрийн хугацаатай үргэлжлэх болно.

Үзэсгэлэнг "Шинийг санаачлан хөгжих, хуваалцах, шинжлэх ухаан техник мэргэжлээр удирдамж болгох, орчин үеийн хөдөө аж ахуй" гэсэн сэдвийн дор шилдэг тарианы үр, тарианы чих, цэцэг, бордоо, ариутгалын бодис, машин тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, "интернэт+" орчин үеийн хөдөө аж ахуй, электрон мэдээ мэдээллийн танилцуулах бүс, экологийн хөдөө аж ахуйн танилцуулах бүс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн танилцуулах бүс, шилдэг үүлдрийн мал амьтан жигүүртэн шувуудын танилцуулгын бүс, шилдэг тариалангийн бараа бүтээгдэхүүний танилцуулгын бүс зэрэг нийт 7 танилцуулах бүс, 700 гаруй үзэсгэлэнгийн талбай гаргажээ. Хятадын 20 муж, ӨЗО, хот болон Америк, Канад, Нидерланд, Испань зэрэг 10 улс орны 12000 гаруй бизнесменүүд хөдөө аж ахуйн шинэ төсөл, шинэ техник технологийн ололт амжилт, үр дүнг олон түмэнд танилцуулсан байна.

