
Зүүн Үзэмчин хошууны малчин Гэрэлтийнх 255 төл тосоод байна. 2000 гаруй хониноосоо 1000 гаруйг зарж, жилийн өвөл, хаварт хоёр удаа төл тосох болсноор орлого нь дахин нэмэгдсэн байна. Энэ жилээс Гэрэлтийнх “Өвөр Монголын Мү Шин тэжээлийн компани”-тай хамтран ажиллахаар гэрээ байгуулж, өвлийн тэжээлээ энэхүү компаниас худалдан авч 10 килограмм хүрсэн хургаа 700 юаниар тус компанид худалдаж байхаар болжээ.
Гэрэлт: - Энэхүү хамтран ажиллах шинэ арга нь туршилтын хугацаандаа байна. Үр ашиг ихтэй байвал орон нутгийн хүмүүстэйгээ хамтдаа орлогоо нэмэгдүүлнэ гэв.
Зүүн Үзэмчин хошуу нь мал аж ахуйг хөгжүүлэх ажлаа тэргүүн байранд тавьж, байгаль орчноо хамгаалахыг дэмжсээр иржээ.
