solongonews
Бээжингийн өвлийн олимпын наадмын хувцас хэрэгслийг судлан бүтээж байна
2021-02-01 16:51
Бээжингийн өвлийн олимпын наадмын хувцас хэрэгслийг судлан бүтээж байна.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадам болоход нэг жил л үлдээ. Сурвалжлагч Үндэсний өвлийн спортын хувцас, хэрэгслийн судалгааны төвөөс мэдээлснээр, өдгөө өвлийн олимпын төрөл бүрийн тэмцээнд оролцох тамирчдын тэмцээний хувцсыг судлан бүтээх шатандаа явагдаж байна.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын хурд сорих төрлийн тэмцээнд “хурд”-ыг, уран гулгалт зэрэг тэмцээний төрлийн хувцсанд Хятад улсын “гоо сайхан”-ыг, түүнчлэн өвлийн спортын тэмцээний хувцсанд “хамгаалах”, “дулаан” байх хэрэгцээ шаардлагыг чухалчилж байгаа юм байна. Өдгөө судлан бүтээх баг Өвлийн олимпын наадмын тэмцээний хувцасны материалыг сонгож, дизайныг нь гаргаж байна.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээний хувцасны хувьд хувцас нэгбүр нь өөр өөр хөгжмийн гол сэдэв, бүжгийн дэглэлтийг үндэслэх бөгөөд тамирчны биений хэмжээс, хувь хүний шинж чанар, онцлогт нь тааруулан захиалгаар бүтээх юм байна.

Үндэсний өвлийн спортын хувцас, хэрэгслийг судлан бүтээх төвийн судалгааны багийн танилцуулснаар, 2021 оны сүүл хагас гэхэд хамгийн шинэ үр бүтээлээр өвлийн спортын үндэсний багуудыг чимж, 2022 оны өвлийн олимпод бэлтгэл хийхийг дэмжих болно гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл