Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын “Жижиг дунд аж ахуйн нэгжийн оршин тогтнохын арга ухаан” салбар чуулган 04-р сарын 18-нд болсон юм. Чуулганаар Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын бэрхшээлтэй асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд хуралд оролцсон төлөөлөгчид:
- Банк санхүүгийн шинжлэх ухаан техникийн аргаар бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн зээлийн асуудлыг шийдвэрлэх, дээрээс нь хамтарсан банк санхүүг ашиглах тал дээр санал нэгдэв.
Олон улсын банк санхүү, хөгжлийн лабораторийн удирдах зөвлөлийн дарга Ли Ян:
- Сүүлийн жилүүдэд Хятад улсын банк санхүүгийн шинжлэх ухаан техник маш хурдтай хөгжиж байна. Бид мэргэжлийн талаасаа “Урт сүүлт үйлчлүүлэгчид” гэж нэрлэдэг. Олон үйлчлүүлэгчдийг өмнө нь хамруулж чаддаггүй байв. Уламжлалт банк санхүүгийн тогтолцоо дээд түвшиндээ 20 хувийн хүмүүсийг л хамруулж, 80 хувийг нь хамруулж чадахгүй байсан бол одоо банк санхүүгийн шинэ техникийн аргаар бүгдийг хамруулах боломжтой боллоо гэж хэллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Жижиг, дунд аж ахуйн нэгж нийгэмд 60 хувиас дээш Дотоодын нийт бүтээгдэхүүний хувь нэмэр оруулдаг. Шинжлэх ухаан техникийн инновацийн 70-аас дээш хувийг эзэлдэг. Хятад улсын хөгжлийн гол цөм нь жижиг дунд аж ахуйн нэгжид бий. Хятад улс банк санхүүгийн шинжлэх ухаан техникийг хөгжүүлэх замаар олон асуудлаа шийдвэрлэсэн юм. Дараагаар нийгмийн хөрөнгийг хуримтлуулах, хамтарсан банк санхүү зэрэг асуудлыг цаашид зохицуулах шаардлагатай байна гэсэн байна.
Дэлхийн Оюуны өмчийн эрхийн байгууллагын Хятад улс дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл Лю Хуа:
- Оюуны өмчийн эрх нь жижиг дунд аж ахуйн нэгжид тусалж болдог. Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагад таван эрдэнэ байдаг, тухайлбал: бодлогын индэр, бүртгүүлэх тогтолцоо, патентийн дата, хамтын ажиллагааны индэр болон чадварын бүтээн байгуулалт эдгээр болно. Жижиг дунд аж ахуйн нэгж энэ таван эрдэнийг хэрхэн ашиглах нь маш чухал юм. Аж ахуйн нэгж болгон шинэ санааг төлөөлдөг. Амжилтад хүрсэн аж ахуйн нэгж бүр шинэ санаагаа зах зээлд амжилттай хандуулсан байдаг. Гэхдээ аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа тийм ч хялбар шулуухан биш учраас бид энэ таван эрдэнэ таван түлхүүрийг сайтар ашиглах нь маш чухал юм. 2020 оны дэлхийн инновацийн үзүүлэлтийн тайланд Хятад улс дэлхийн инновацийн үзүүлэлтийн жагсаалтын 14-рт оржээ. Гол гол үзүүлэлтүүдийн асуудлаар бидний патент 2019 онд дэлхийн нэгдүгээрт орж, Америкийг давсан гэж мэдэгдлээ.
Ли Ян:
- Банк санхүүгийн аргаар патент, оюуны өмчийн эрхийг арилжаанд оруулж, Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжих ёстой. Хайнаньд бид патент болон оюуны өмчийн эрхийн бирж байгуулж, дэлхий нийтэд нээлттэй байлгахаар төлөвлөж байна. Хайнаний чөлөөт гармын бодлогуудын дагуу арилжаа хийх боломжтой аж ахуйн нэгжүүд бүртгүүлж, өөрийн бүтээсэн банк санхүүгийн бүтээгдэхүүнээ тэнд арилжаалж болно гэж хэллээ.
