”Жаншан номын сан” гэсэн АРР-тэй боллоо
2017-04-06 17:14
Хөх хотын Шинэ хот дүүргийн номын санд 4 дүгээр сарын 5-ны өдөр уншигчид “Жаншан номын сан” нэртэй АРР-г гар утсандаа буулгацгаав.

Олон нийтийн ном уншихад хялбар үйлчилгээ үзүүлэхийн тулд Хөх хотын Шинэ хот дүүргийн номын сан шинэлэг үйлчилгээг тасралтгүй санаачлан бий болгож, үйлчилгээний агуулгыг баяжуулан дижитал унших шинэ хэлбэрийг нээгээд байна. Түүнчлэн үнэ төлбөргүйгээр сүлжээний үйлчилгээний хэлбэрийг бий болгон нийгэм дүүрэг, тосгон, сургууль зэрэгт дижитал унших үйлчилгээг өргөжүүлсэн байна. Тиймээс хүмүүс хэзээ ч, хаана ч ном уншиж чадах болсноор барахгүй олон нийтийн соёлын үйлчилгээ, технологийг нэгтгэн нийлүүлэлтийг сайжруулсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
