solongonews
Монгол Улс сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон
2017-03-22 16:16
Өнөөдөр 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр. Монгол хүн анх сансарт ниссэний 36 жилийн ой тохиож байна. Энэ өдөр Монгол Улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын иргэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз- 39” хөлгөөр хөөрсөн түүхтэй.

Тэд сансарт нийт найман өдрийн турш байж, дэлхийг нийт 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэхүү өдөр  Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болсон түүхэн өдөр юм.

Энэхүү 36 дахь жилийн ойн түүхэн үйл явдлыг тэмдэглэхээр “Аз жаргалтай хотын-Залуу зохион бүтээгч хүүхдүүд” өдөрлөгийг зохион байгууллаа. ШУА-Одон орон, геофизикийн хүрээлэн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургууль болон Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран оюутнууд болон сурагчдын дунд “Танин мэдэхүйн богино илтгэлүүд” семинар зохион байгуулж, ШУТИС-МехТС, ХУБТөвийн оюутан сурагчдын бэлтгэсэн нисэх онгоц, сансрын хөлгийн загварууд бүтээснээрээ үзэсгэлэн байгууллаа. Мөн Сансар судлалын холбогдолтой сонин өвөрмөц цуглуулагч нарын бяцхан үзэсгэлэн, Пуужин нисэх хэрэгслийн агаарын үзүүлбэр тоглолт хэлбэрээр зохион явуулсан Зохион бүтээгч хүүхэд залуучуудын өдөрлөг боллоо.

Өдөрлөг Одон орон геофизикийн хүрээлэнгийн дэргэдэх Сансар Од Эрхэсийн ордонд болж байна.

Гэрэл зургийг Ц.ГАНБОЛД

1981 оны гуравдугаар сарын 22-нд төрсөн залуус ирж хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  сансрын нисэгч, хурандаа М.Ганзориг​.

"Союз-39" сансрын пуужин.

"Союз-39" хөлөг.

Комсомлын төв хорооны хүндэт дэвтэрт бичигдсэн үнэмлэх, энгэрийн тэмдэг.

МиГ-21 /сөнөөгч нисэх онгоцны өмсгөл/

1977-1978 Монголын Ардын Армийн 0137-р цэргийн ангид Монгол Улсын баатар сансрын нисэгч  Ж.Гүррагчаа инженерээр ажиллаж байхдаа өмсөж байсан өмсгөл.

1981 оны гуравдугаар сарын 22-нд хөөрсөн "Союз-39" хөлгийн Шинжлэн судлаач Ж.Гүррагчаагийн хувийн тамга, дардас.

"Союз-39" хөлгийн усны мандал дээр хөвөх зориулалтын хувцас.

4 литрийн багтаамжтай цэвэр усны сав.

Далайд буух үедээ хэрэглэх тусгай өмсгөлийн ус нэвтэрдэггүй бээлий.

Сансрын орчинд ажилладаг үзэг

/1967 оноос эхлэн АНУ-ын "Фишир компанид " үйлдвэрлэсэн ган төмөр үзэг/

  1. Цаг агаарын -34 градусын хүйтэнд хөлдөлгүй гардаг.

  2.  +120 градус хүртлэх халуунд буцлахгүй гардаг.

  3.  Вакум орчинд гардаг.

  4.  Усны гүнд гардаг.

  5.  Хөөрч буух үед гардаг давуу талтай.

ИНТЕРКОСМОС ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл