
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Сайхантал суурингийн Баянговь гацаа ба гацаанд суугаа ажиллах багийнхан “Амжилт бүтээлээ дүгнэж, итгэл ирээдүйгээ бараалах” шинэ оны цайллагын өдөрлөгөө энэ сарын 05-ны өдөр “Нүүдэлчин” экологи хамгаалалтын баазад зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр тус хошууны Улаанмөчир чуулга ба Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэнгийн хамтарсан тоглолт, ардын уран бүтээлч, ажлын чөлөөний Улаанмөчир чуулгын хамтын тоглолт болов. Үүний зэрэгцээ шагай, шатрын уралдаан явуулсан байна.
Бүтэн жилийн туршх гацааны эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон хувь нэмэр үзүүлсэн малчид, удирдах ажилтны үлгэр жишээч, ивээн тэтэгсэн нэгж, шинэ эриний цагийн боловсон үйл ажиллагааны сайн дурчуудыг урамшуулж, нутгийн буурал настандаа хүндэтгэл үзүүлэн жил оруулах ёслол хийлээ.
