Хүүхдээ горшооконд суулгаж бие засуулж сургах нь эцэг эхчүүдийн хувьд эмзэг сэдэв нь болсон асуудал яах аргагүй мөн. Зарим хүүхдүүд дөнгөж 1 нас гарантай байхдаа өөрөө бие засаад сурчихсан байдаг бол зарим нь 3, 4 насандаа ч өмд хувцсаа норгож байх нь ажиглагддаг.
Барууны эмч нар 3-5 хүртэл настай хүүхдүүд живх хэрэглэх нь энгийн зүйл гэж үздэг бол статистикийн үзүүлэлтээс үзэхэд тухайн улс орны эдийн засгийн хөгжлөөс хүүхдийн бие засч сурах үйл явц шууд хамаардаг гэсэн сонирхолтой үр дүн харагджээ. Тухайн улс эдийн засгийн хувьд хэр өндөр хөгжилтэй байна тэр хэмжээгээр хүүхдүүдийнх нь живх хэрэглэх хугацаа удаан байдаг гэнэ.
Гэвч живх удаан хэрэглэх нь дөнгөж алхаж эхэлж буй хүүхдийн тэнцвэрээ олох чадварт муугаар нөлөөлдөг ба үүнээс болж хүүхдийн явж сурах үйл явц удаашрах сөрөг талтай.
Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Хэрвээ таны хүүхэд 3 нас хүртлээ ганц ч удаа бие даан бие засч, горшоокон дээр суух оролдлого хийж байгаагүй бол эмчид хандаарай.
