
62 настай Ли Няньген бол Зянси мужийн Синьюй хотын Фэнь-И шяний Дүнсүнь суурингийн хулс нэхэх тав дахь үеийн өв залгамжлагч юм. Орон нутагтаа нэр хүндтэй Ли Няньген 50 гаруй жилийн оролдлогоороо сүлжээнд найман сая фэньтэй "сүлжээний од" болжээ.
Ли Няньген есөн нас хүрээгүй байхдаа дархан авга ахыгаа дагаж гар урлал сурч, 15 настай байхдаа хувиараа бизнес эрхэлсэн байна. Үйлдвэржсэн бүтээгдэхүүн хангалтгүй байсан эрин үед хулсан дархан нь хөдөө орон нутагт түгээмэл хэрэглэгддэг мэргэжил байв.

1990-ээд оны эхээр цагийн ажил орж ирснээр Ли Няньгений 20 гаруй шавь нар хөдөө нутгаас гарч явсан бөгөөд Ли Няньген ганцаар үлдсэн байна.
- Шавь нар гадна газар ажиллахаар явсан. Тэдний өдрийн цалин миний цалингаас хоёр дахин их байдаг гэж Ли Няньген ч гадна газар явж ажиллах тухай бодож байсан боловч хулс нэхэх урлагаа орхиж чадаагүй.
- Би багаасаа хулс нэхсээр ирсэн. Тухайн үед би хулс нэхэж чадахгүй байсан бол өнөөдөр би гэдэг хүн байхгүй байсан гэж хэллээ.

2019 онд хэн нэгний санамсаргүйгээр хулс нэхэх урлалыг интернетээр үзүүлэхийг Ли Няньгэнд санал болгов. Их сонин байсан учир хулс нэхэх ур чадварыг харуулсан хэд хэдэн видео бичлэг хийсний дараа Ли Няньгений богино хэмжээний видео платформ нь нэг сая гаруй "фэн"-тэй болов. Үүний дараа Ли Няньгенээр төв болгосон мэргэжлийн баг нь "биет бус соёлын өв", "Эх орноо санах", "Гэр бүлийн хайр " гэсэн богино хэмжээний видео бичлэгүүд хийж бэлтгэсэн байна. Тэрээр Ли Няньген улс даяар биет бус соёлын өвийн үзэсгэлэнд оролцоод зогсохгүй ажлаа хаяад Шанхайгаас гар урлал сурахаар ирсэн шавь хүлээн авчээ.
- Би зүгээр л хулс нэхэх дуртай. Би сайн гар урлал хүн бүхэнд таалагдах болно гэдэгт итгэдэг учраас хамгийн хүнд хэцүү цаг үед тэвчээр гаргадаг байсан. Би "Гар урлалын сүлжээний од" болж, хүн бүхэн интернетээр дамжин бидний хийж буй хулс нэхэхийг харахыг хүсдэг гэж Ли Няньген хэлж байлаа.

