solongonews
Бээжин төмөр замын хойд өртөө 11 дүгээр сараас эхлэн гурван жилийн хугацаанд идэвхгүй болно
2016-10-27 20:26
K1015/6, 1457/8, K1595/6, 2559/60, 2621/2, k275/6, 4471/2, 1801/2 зэрэг 8 галт тэрэг Бээжингийн Чан Пин дүүргийн төмөр замын өртөөнөөс хөдлөх болон зогсохоор болгосон байна.

Жин Жан өндөр хурдны төмөр замын барилгын ажлаас шалтгаалаад Бээжин төмөр замын хойд өртөө гурван жилийн хугацаанд ашиглагдахгүй болсон бөгөөд Чин Хуа Юань буудлыг дахин ашиглахгүй болохоор тогтсон байна.

Энэхүү өртөө нь Жин Жан өндөр хурдны төмөр замын хамгийн эхний өртөө бөгөөд гурван жилийн хугацаанд засаж дуусгах хатуу үүрэгтэй юм. Хэдийгээр Бээжин төмөр замын хойд өртөөний зорчигчдын үйлчилгээ түр зогссон боловч галт тэрэгний билетийг уг өртөөнөөс худалдан авах боломжтой юм байна. Хотын захын төмөр зам S2 болон Өвөр Монголын Улаанхад, Хэ Бэй мужийн Чэн Дэ хүрэх K1015/6, 1457/8, K1595/6, 2559/60, 2621/2, k275/6, 4471/2, 1801/2 зэрэг 8 галт тэрэг Бээжингийн Чан Пин дүүргийн төмөр замын өртөөнөөс хөдлөх болон зогсохоор болгосон байна.

Жин Жан өндөр хурдны төмөр зам нь 2022 оны Өвлийн олимпийн бүтээн байгуулалтын ажлын чухал нэг төсөл болно. Энэ төмөр зам 2019 онд ашиглалтад орсны дараа цагт 350 км/ц  хурдтай аялах боломжтой болно.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл