solongonews
”Аугаа их өөрчлөлт хөгжил”- Өөрчлөлт нээлтийн 40 жилийн үзэсгэлэнтэй танилцав
2018-11-23 17:02
”Аугаа их өөрчлөлт хөгжил”- Өөрчлөлт нээлтийн 40 жилийн үзэсгэлэнтэй танилцав

11-р сарын 13-нд Хятадын Үндэсний музейд "Аугаа их өөрчлөлт хөгжил"- Өөрчлөлт нээлтийн 40 жилийн үзэсгэлэн нээгдсэн билээ. Өнөөдөр манай хамт олон тус үзэсгэлэнтэй очиж танилцлаа. 

Үзэсгэлэн аугаа их өөрчлөлт, гайхамшигт шинэчлэл, зөв сонголт, түүхэн их өөрчлөлт, их гүрний дүр төрх, ирээдүйд хандах гэсэн 6 хэсгээс бүрдэж, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн түүхэн замнал, гаргасан ололт амжилт, хуримтлуулсан туршлагыг фото зураг, дүрс бичлэг, макет зэрэг арга хэлбэрээр музейн хоёр давхрын бүх танхимд олон өнцгөөс нарийн харуулсан байлаа. Тэр дунд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөгжлийг харуулсан танхимтай танилцаж явахдаа салбарынхаа талаар илүү их мэдээлэлтэй болж, 4K,VR зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт технологитой танилцан, хийж буй ажлаараа өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрсөн юм.

 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл