solongonews
Филиппиний худалдаж авсан Хятадын Кэшин “COVID-19”-ийн вакцины эхний ээлжийг хүлээлгэн өгөв
2021-03-31 11:20
Филиппиний худалдаж авсан Хятадын Кэшин “COVID-19”-ийн вакцины эхний ээлжийг хүлээлгэн өгөв

Филиппиний Засгийн газраас худалдаж авсан Хятадын Кэшин “COVID-19” вакцины эхний ээлж энэ сарын 29-ний өдөр Манилад хүрэв. Вакцин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Филиппиний Ерөнхийлөгч Дутерте, БНХАУ-аас Филиппинд суугаа Элчин сайд Хуан Шилянь нар оролцлоо. Энэ ээлжийн вакцин нь нэг сая тунг агуулсан бөгөөд Филиппиний Засгийн газар, Хятадын Кэшин компаний хооронд байгуулсан худалдан авах ажиллагааны гэрээнд хүргэгдсэн анхны ээлжийн вакцин юм.

    Хуан Шилянь хүлээлгэн өгөх арга хэмжээ дээр:

- Засгийн газрын хандив, эсвэл арилжааны худалдан авалт зэргээс үл хамааран Хятад бол Филиппинд вакцин нийлүүлсэн анхны улс юм. Энэ нь Хятад, Филиппин хоорондын харилцан бие биедээ анхаарч туслалцах уламжлалт найрамдлыг бүрэн илэрхийлж байгаа юм. Мөн шинэ эрин үед хоёр орны улам бүр ойр дотно харилцаатай байгааг харуулж байна. Филиппиний вакцинжуулалтын ажлын "гол хүч" болсны хувьд Кэшин вакцины аюулгүй байдал, үр дүнтэй байдлыг Филиппиний ард түмэн өргөнөөр хүлээн зөвшөөрч байна гэж хэллээ. 

   Филиппиний Эрүүл мэндийн сайд Франсиско Дюк тухайн өдөр Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдэгдэлдээ “Филиппинд саяхан тахлын байдал хүнд ноцтой болж байгаатай холбогдуулан эдгээр хятад вакцинууд орж ирсэн нь "яг цагтаа" тохирчээ” гэж тэмдэглэжээ.

Филиппиний Эрүүл мэндийн яам 29-ний өдөр тухайн өдөр тус улсад халдварын батлагдсан 10016 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ бол цар  тахал гарснаас хойш нэг өдрийн дотор батлагдсан шинэ тохиолдол анх удаа 10,000 гаруй давсан тохиолдол юм. Нийт 731,000 гаруй тохиолдол батлагдаж, нийт 13186 нас баралт гарсан байна. Филиппиний нийслэл Манила болон хөрш зэргэлдээ 4 муж 29-ний өдрөөс эхлэн долоо хоногийн турш хатуу хөл хорио хийх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн ба тахлын тараалтыг сэргийлж байна.  

    Филиппин улс 03-р сарын 01-нээс эхлэн “COVID-19”-ийн вакцинжуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлж, БНХАУ-ын Кэшин “COVID-19”-ийн вакцин зэрэг хэд хэдэн вакциныг яаралтай тусламжид ашиглахаар батлав. Үүнээс өмнө Хятад улсаас Филиппинд тусалсан хоёр ээлжийн Кэшин вакцин Манилад 02-р сарын 28, 03-р сарын 24-нд тус тус хүрсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл