Өвөр Монголын Улаанмөчирийн ажлын шалгаруулалтад Ордос хотын Үүшин хошуу, Отог хошуу, Эзэн хороо хошуу, Отогийн өмнөд хошуу, Хангин хошуу, Далад хошуу зэрэг 6 хошууны Улаанмөчир нэгдүгээр зэрэглэлийн Улаанмөчирөөр үнэлэгдэж, Өвөр Монголын шилдэг Улаанмөчир болов.
Энэ удаад Өвөр Монголын Өөртөө Засах Орны соёл, аялал жуучлалын тэнхимээс 71 Улаанмөчирийн ажлыг шалгаж, үнэлгээ өгсөн байна. Өвөр Монгол Өөртөө Засах Орны соёл, аялал жуучлалын тэнхимээс холбогдох салбарын тусгай мэргэжилтнийг зохион байгуулж, 3 шатны шалгаруулалтаар 71 Улаанмөчирөөс 50 нэгдүгээр зэрэглэлийн Улаанмөчир, 21 хоёрдугаар зэрэглэлийн Улаанмөчирийг шалгаруулж, мөн нэгдүгээр зэрэглэлийн Улаанмөчир дотроос 25 шилдэг Улаанмөчирийг шалгаруулжээ.
