solongonews
Тэргэл сарны баяр
2018-09-21 18:53
Билгийн тооллын 08-р сарын 15-ны шөнө сар тэргэл байдаг болохоор энэ өдрийг Тэргэл сарны баяр хэмээн тогтоожээ.

Хятадын эртний хүмүүс байгалийн онцлог болон сарыг шинжилснээр билгийн тооллын 08-р сарын 15-ны шөнө сар онцгой тэргэл байдаг болохоор энэ өдрийг Тэргэл сарны баяр хэмээн тогтоожээ.

Энэ өдрийн сар тэргэл бөгөөд Хятад үндэстэн "тэргэл" гэдэг үгийг их бэлгэдэлтэй үг хэмээн үздэг. Сар тэргэл болох үед хүмүүсийн хүсэл биелж, тэргэлших буюу биелэх болтугай хэмээн хүсдэг. Иймд энэ өдөр хүмүүс гэр бүлээрээ цуглан хамтдаа байхыг хүсдэг бөгөөд эв найрамдалтай байхыг хүсдэг.

Энэ өдөр хүмүүс гэр бүлээрээ хамтдаа байж, еэвэн идэж сарыг шинжиж, өнгөт дэн сонирхдог байна. Зарим нутагт сарыг шүтэх зэрэг заншил ч байдаг.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл