Аж үйлдвэр мэдээллийн яамны дэд сайд Лүө Вэнь энэ сарын 10-ны өдөр Үшид болсон 2017 оны дэлхийн IOT буюу интернэт зүйлсийн тухай Үши дэх дээд уулзалтад хэлэхдээ, IOT хөгжлийн хирээр ухаалаг жолооч, автомат тооцоо, ухаалаг эмчилгээ зэрэг шинэ технологийг өргөнөөр ашиглаж байна. Интернэт зүйлсийн орчин, зах зээл бүхий Хятад улс технологийн хувьсгалын боломжийг ашиглан, зарим тэргүүлэх салбарт хошууч болох боломжтой байна гэжээ.
Тэрээр: - Хятад улс чип болон бүрэлдүүн хэсгүүд, програм, цахилгаан холбоог ажиллуулах, интернэт зүйлсийн тухай үйлчилгээ зэргийг хамруулсан нэлээд боловсронгуй үйлдвэрлэлийн холбоосыг бүрдүүлж, дэлхийд цар хэмжээгээр хамгийн том, тэргүүний технологийн хөдөлгөөнт холбооны сүлжээтэй болсон бөгөөд интернэт зүйлсийн тухай үйлдвэрлэлийн цар хэмжээ нь 900 тэрбум юаньд хүрч, тогтсон хугацаанд 25 хувиар өслөө гэжээ.
