
Үзэсгэлэнд Дундад улсын Соёлын яамны дэд сайд Дэн Вэй, Монгол улсын ССАЖЯ-ны дэд сайд Түмэнжаргал, Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сүхбаатар нар оролцон нээлтийн арга хэмжээнд үг хэлж, тууз хайчилсан юм.
Монгол улсын "Хүрээлэн амьд ертөнцийн цуврал" төслийн уран бүтээлчдийн олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн Монголын онгон байгаль, түүх соёл, зэрлэг ан амьтан, араатан жигүүртний 100 гаруй гайхамшигт зургийг үзэсгэлэнд тавьсан байлаа.

2014 онд Дундад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жил, "Дундад-Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г шинэчлэн байгуулсны 20 жилийн ой; Дундад, Монгол хоёр орны төрийн тэргүүн нарын хамт тогтоосон найрсаг солиолцооны жил тохиож байгаагаараа онцлог болж байгаа бөгөөд энэ жил соёл, боловсролын салбарын иж бүрэн тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахаар хоёр орны соёлын яам ажиллаж байна.
Монголын соёлын долоо хоногийн үйл ажиллагааны үеэр фото зургийн үзэсгэлэнгээс гадна, Монгол Улсын Ардын дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолт болж Монголын урлаг соёлыг Дундадын үзэгчдэд сурталчлах болно.

Соёлын долоо хоногийн нээлтийн үеэр Дундадын Соёлын яамны дэд сайд Дин Вэй: -Энэ удаагийн соёлын долоо хоногийн ажиллагаа бол Дундад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг дурсган тэмдэглэх ажиллагааны үргэлжлэл болох төдийгүй Дундад, Монгол хоёр орны соёлын салбарын бас нэг чухал солилцоо, хамтын ажиллагаа болно. Энэ удаагийн ажиллагаагаар дамжин Дундад, Монгол хоёр орны ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр орны харилцаанд шинэ эрч хүч сэлбэхийг хүсэж байна гэжээ.
