solongonews
Баясгалан: Монголын ахан дүүсдээ Өвөр Монгол орноо танин мэдүүлэхийг хүсдэг
2016-04-26 12:50
ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радио Монголын ”Шинэ долгион” ФМ 107,5 радиогийн долгионоор цацагддаг.

ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалантай ярилцлаа.

-”Талын дуу хоолой” радио Монгол Улсад байгуулагдаад хэдэн жил болж байгаа билээ. Энэ талаар та товч танилцуулахгүй юу?

-Радио, Телевиз хорооны “Талын дуу хоолой” радио нь Хятадын Радио, Телевизийн Улсын  хорооны   зөвшөөрөлтэйгөөр 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлгээ эхлүүлсэн түүхтэй. Анхныхаа нэвтрүүлгийг Монголын FM 105 радиогоор цацаж байж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ”Шинэ долгион” ФМ 107,5 радиогийн долгионоор цацаж эхэлсэн.

-Танай радиогийн гол зорилго, чиглэлийг сонирхож болох уу?

-Манай “Талын дуу хоолой” радиогийн зорилго гэвэл элэг нэгтэй Монгол Улсын ахан дүүсдээ Өвөрмонгол  орноо танин мэдүүлэх бөгөөд  бид нэвтрүүлгүүдээ чанартай хийж, амьдралын баялаг агуулгаар сонсогчиддоо таалагдаж, манай хоёр орны ард түмний дунд нөхөрлөлийн гүүр болох  зорилго, чиглэлтэй ажиллаж байна. Мөн Бид Монголын сонсогч нартаа ӨМӨЗО-д болон Бүх Хятадад болж байгаа үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж, Өвөрмонголын соёл түүх, урлаг, эрүүл мэндийн агуулгатай нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна.

- “Талын дуу хоолой” радио  “Шинэ долгион”FM 107,5 радиогийн хамтын ажлын талаар ямар бодолтой  явдаг вэ?

-Манай  радио “Шинэ долгион” радиогийн хамт олонтой 2013 оны арваннэгдүгээр сард гэрээ  байгуулан 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Шинэ долгион” радиогийн сувгаар зургаан цагийн нэвтрүүлэг цацаж Улаанбаатарын сонсогчдод хүргэж эхэлсэн. Энэ хугацаанд хамтын ажил маань том амжилтад хүрсэн гэж би боддог. Ийм учраас  2015 онд “Энх мэндийн хөөрөг” хэмээх хоёр цагийн нэвтрүүлэг бэлтгэхээр санаачлаад Монгол Улсад буюу ФМ 107,5 радиотой хамтран бэлтгэж сонсогчиддоо хүргэж байна.

-Таны бодлоор хоёр орны радиогийнхан хамтран ажиллаад хэр үр дүнд хүрэв?

-Манай радио “Шинэ долгион” радиотой хамтран ажиллаад хоёр жил гаруйн нүүр үзэж байна. Энэ хугацаанд бид ёстой сэтгэл сэтгэлээ мэдэлцэж, харилцан хүчээ нэгтгэж, нэвтрүүлгээ хамтран бэлтгэж ажиллалаа. Бидний  “Солонго”, “Тэнгэрлэг эгшиглэн”, “Үзэсгэлэнт сайхан нутаг ус”, ”Эрүүл бие, саруул ухаан” зэрэг  нэвтрүүлгийг “Шинэ долгион” радиогийнхан итгэл өндөртэй Улаанбаатарын сонсогчдод хүргэж, тэр хэрээр сонсогчдод таалагдсан байх гэж бодож байна. Мөн 2015 онд “Энх мэндийн хөөрөг” нэвтрүүлгийг хийгээд  “Оддын чуулган” болон олон сайхан нэвтрүүлгүүдийг Улаанбаатарын сонсогчдод хүргэсэн. Тэгэхээр бид хийсэн ажлынхаа үр дүнг өндрөөр үнэлж байна.

-Шинэ долгион радио 18 нас хүрлээ..?

-“Шинэ долгион” радиогийн 18 нас болж байгаа энэ сайхан сургийг дуулаад сэтгэл их өндөр байна. “Талын дуу хоолой” радиогийнхоо хамт олны өмнөөс Шинэ долгион” радиогийн  хамт олонд баярын мэнд хүргэж байна. “Шинэ долгион” радиогийн алдар мандан бадраг. Мөн энэ радиог ийм сайхан эрхлэж, удирдаж яваа Л. Баттулга болон Ц. Ариунаа нартаа баяр хүргэж байна.

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл