Жингээ хасхад тань туслах өглөөний цай.
2015-12-28 18:21
Хүн бүр өглөөний цайндаа тийм ч их анхаарал тавиад байдаггүй. Заримдаа ч гэлтгүй ихэнхи тохиолдолд өглөө ажил, хичээлдээ яарсанаасаа болоод өглөөний цайгаа уухаа хойш тавьчихдаг.
Өшлөөний цайнп юу ч хамаагүй идэх нь нь маш буруу юм, учир нь өглөөний цай бол бүхэл өдрийн хамгийн чухал нь юм. Өглөөний цайгаа уусан байхад өдөр нь ядрах, туульдах, өлсөх нь харьцангүй бага байдаг. Тиймээс өглөөний цайгаа уух нь маш чухал.
• Хэрвээ та эрүүл өглөөний цай ууя гэвэл 20с 25иас илүүгүй калорид багтааж уух хэрэгтэй.
1. Сүү, жимстэй сериал.
Үүнээс илүү амттай мөн цаг хугацаа шаардахгүй өглөөний цай байна гэж үү? Дээрээс нь бага зэрэг самар үзэм гэх мэт хуурай жимснүүд нэмвэл илүү амттай мөн өег болох байх.
2. Сендвич.
Туна загас, улаан лооль, цэцэгт байцаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдийг хавчуулж байгаад идвэл амттай бас жин нэмүүлэхгүй. Хажуугаар нь коффе эсвэл халуун цай уувал тохиромжтой.
3. Жимс.
Өглөөгүүр гэлтгүй өдрийн цагаар ч бас жимс жимсгэнэ идэх нь маш сайн ба эрүүл мэндэд тустай.
4. Европ өглөөний цай.
Жүржийн шүүс, кофе болон оливын тостой шарсан талх. Жүржийн шүүсийг өөрөө шахаж гаргавал илүү амттайгаас гадна, биед сайнаар нөлөөлөх нь их.
5. Туна Загас.
Өглөөний цайнд туна загас идэх маш сайн. Шинэхэн хар талхан дээр туна загаснаасаа тавиад дээр нь улаан лооль тавиад идээрэй.
Уух юманд жүржийн шүүс уувал зохистой.
Өглөөний цайнаасаа өмнө нэг аяга ус заавал уух нь биед маш сайн. Буцалсан бүлээн ус өлөн дээрээ өдөр бүр ууж байгаарай. Дотор гэдэсний үйл ажиллагаанд сайнаас гадна таны арьсыг хүүхдийх мэт тольгор зөөлөн болгоно.
Мөн нүүр биен дээр юм гарах, туурахаас сэргийлнэ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
