1-р сарын 31-нд Бээжинд Хятадын Байгаль орчны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Юүбинь хэлэхдээ: Хятадын "Агаар мандлын бохирдлоос сэргийлэн хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний зорилт бүх талаар биеллээ. Дараагийн шатанд, Байгаль орчны яам олон газар, холбогдох байгууллагатай хамтран, агаар мандлын бохирдлоос сэргийлэн хамгаалах гурван жилийн төлөвлөгөөг боловсруулж, амжилттай хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ, Хятад улс хөгжиж буй орны агаарын чанарыг хянаж хэмжих хамгийн том сүлжээг байгуулж, агаарын бохирдлоос сэргийлэн хамгаалахад технологийн дэмжлэг үзүүлж байна гэжээ.
Хятадын Байгаль орчны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Юүбинь танилцуулахдаа: Таван жилийн турш, Хятадын агаарын чанарыг сайжруулах зорилт бүх талаар биеллээ. Үйлдвэрлэл, эрчим хүч, зам харилцааны бүтцийн зохицуулалт томоохон амжилтад хүрэв. Төв хорооны хүрээлэн буй орчны хамгаалалтын талаарх шалгалт 31 мужийг бүгдийг хамарсан. Хүрээлэн буй орчны хамгаалалтад оролцох иргэдийн идэвх урьд байгаагүйгээр дээшилж, "амьсгалах агаар нэг учир хамтдаа хичээн зүтгэе" гэсэн үзэл санаа аажмаар бүх нийгмийн үйл ажиллагааны дүрэм болсон гэжээ.
Тэрээр мэдэгдэхдээ: Дараагийн шатанд, Байгаль орчны яам агаарын бохирдлоос сэргийлэн хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг бүх талаар амжилттай хэрэгжүүлэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Агаарын бохирдлоос сэргийлэн хамгаалах үйл ажиллагааны гурван жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, засан сайжруулах сэтгэхүй, бодит үүргийг тодорхойлж, Бээжин, Тяньжинь, Хэбэй болон түүний эргэн тойрон, Хөхмөрний гурвалжин хойг зэрэг чухал бүсийг удирдан, агаар мандлын бохирдлоос сэргийлэн хамгаалах талаар хэрэгжүүлэх иж бүрэн төслийг боловсруулна. Умард нутагт туршин хэрэгжүүлж байгаа бохирдолгүй дулаалгын төслийг үргэлжлэн хэрэгжүүлж, "2+26" хотод цахилгаан, шатамхай хийгээр нүүрсийг орлуулахаар гол болгож, бохирдолгүй дулаалгаар хангахыг тогтвортой ахиулна. Нүүрсээр цахилгаан гаргадаг үйлдвэрийн бохирдлыг хамгийн ихээр багасгаж, ган зэрэг цахилгааны бус салбарын бохирдлыг хамгийн ихээр багасгана. Олон хэлбэрийн хамтарсан тээвэрлэлтийг түргэтгэж, авто замаар тээвэрлэхийг багасгаж, төмөр замаар ачаа тээвэрлэх хэмжээг нэмэгдүүлнэ" гэжээ.
Агаарын чанар сайжирч буй нь байгаль орчны хяналт, урьдчилсан дэлгэрэнгүй мэдээлэлтэй салшгүй холбоотой. Хятадын Байгаль орчны яамны хяналтын газрын дарга Лю Жичуань: Хятад улс хөгжиж буй орнуудын дотор байгаль орчны агаарын чанарыг хянах хамгийн том сүлжээг байгуулсан. Одоогийн хэрэгжүүлж байгаа "Үндэсний, бүс нутгийн, мужийн, хотын" гэсэн дөрвөн зэрэглэлийн бохирдол ихтэй цаг агаарыг урьдчилан мэдээлэх сүлжээ нь ирэх 1-3 хоногийн агаарын чанарыг урьдчлан дэлгэрэнгүй мэдээлж, ирэх 7 хоногийн цаг агаарын байдлыг урьдчилан мэдээлж, бүс нутгийн агаарын хүнд бохирдлын байдлыг урьдчилан мэдээлэх нарийвчлалын хэмжээ 100 хувь, гол хотуудын бохирдлын хэмжээг урьдчилан мэдээлэх нарийвчлал 80 хувьд хүрч, агаарын бохирдлын явцыг судлах, урьдчилан сэргийлэх, урьдчилан мэдээлэх, яаралтай арга хэмжээ авахад технологийн туслалцаа үзүүлж байна гэжээ.
"Агаарын чанарыг хянах сүлжээний талаар Хятадын мужийн зэрэглэлийн 338 хотод pm2.5 зэрэг 6 үзүүлэлтийг хянах чадавхтай 1436 хяналтын цэг ажиллуулсан. Газрын гадаргын усны орчны чанарын хяналтын сүлжээний талаар хятадын 10 том сав газрын 1366 гол мөрөн, 139 нуур цөөрөмд хяналт тавьж, усны орчны чанарын үнэлгээ хийж, хяналт тавьж байна. Хөрсний орчны хяналтын сүлжээний талаар 38.8 мянган цэг бүхий үндэсний хөрсний орчныг хянах сүлжээ ажиллуулж, бүх нутаг дэвсгэрийн хөрсний ангилал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүс нутгийг хамарсан юм."
Ойрд Ниншягийн Хотон Үндэстний өөртөө засах орны Шизүйшань уул, Шааньши мужийн Ши-Ань, Жянши мужийн Шинь-Юй зэрэг газрын байгаль орчны хяналтын тоо баримтын талаар худал мэдээлэл өгсөн асуудлаар Лю Жичуань: Тоо бүртгэлийн чанар нь байгаль орчны хяналтын ажлын амин сүнс юм. Тоо бүртгэлийг худал мэдээлэх, дээж авах орчинд нөлөөлөх зэрэг асуудалд Байгаль орчны яам хатуу байр суурьтай байж, хэрхэвч уучлахгүй гэжээ.
"Алсаас хянах, газар дээр нь ажиллахыг хослуулан, нислэгийн шалгалт, байнгын шалгалт, тусгай хяналт зэргийг уялдуулан, агаар, усны чанарыг хянах ажлыг чухалчлан, Ши-Ань хотын хэрэг зэрэг байгаль орчны тоо бүртгэлийг худлаа мэдээлэх гэмт хэрэгт хатуу арга хэмжээ авч, хатуу шаардлага тавьж, хяналтын тоо бүртгэлийн үнэн, оновчтой, бүх талыг хамарсан байхыг баталгаажуулах болно"
Агаарыг сайжруулах гурван жилийн төлөвлөгөө хэрэгжүүлнэ
2018-01-31 23:12
Агаарыг сайжруулах гурван жилийн төлөвлөгөө хэрэгжүүлнэ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
