solongonews
Сэрэмжлүүлэг
2018-12-01 14:14
Сэрэмжлүүлж байна.

БНХАУ-ын хэмжээнд Монгол Улсын иргэд хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөх, биеэ үнэлэх, хулгайн болон бусад луйврын гэмт хэрэгт холбогдон тус улсын хууль тогтоомжоор шийтгүүлж буй тохиолдлууд ихсэх болсонтой холбогдуулан ӨМӨЗО-д сурч, ажиллаж, амьдарч байгаа болон аялал жуулчлалаар зорчиж байгаа нийт иргэд тухайн оршин суугаа орны хууль тогтоомжийг чандлан сахиж, биеэ зөв боловсон авч явах, сонор сэрэмжтэй байхаас гадна эх орныхоо нэр төрд харшлах аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг ӨМӨЗО ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН НИЙГЭМЛЭГЭЭС “сэрэмжлүүж” байна.  

БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна.

БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай  хуулийн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна. 

БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх 

БНХАУ-д зорчихдоо бусдын дайвар зүйлсийг /Дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. БНХАУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг.

Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэхийг барьцаанд тавихгүй байх 

Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэх нь Монгол Улсын Төрийн өмч тул иргэн Та эдгээр бичиг баримтыг ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг хориглодог бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг анхаарах хэрэгтэй.

 

ӨМӨЗО ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН НИЙГЭМЛЭГ

2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр

Найруулагч: B.T
Эх сурвалж : ӨМӨЗО ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН НИЙГЭМЛЭГ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл