solongonews
Худалдааны яам: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт ерөнхийдөө хангалттай
2020-04-10 16:42
Худалдааны яам: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт ерөнхийдөө хангалттай.

Гуравдугаар сарын 09-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ: Сүүлийн үед Хятадын хүнсний зориулалттай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт ерөнхийдөө хангалттай, үнэ нь үргэлжлэн буурч байна. Өдгөө 7 мужийн 20 гаруй хотууд олон төрөл зүйлийн хэлбэрээр хэрэглээний купон тарааж, хэрэглээний боломжийг нэмэгдүүлж, хэрэглээг дайчилж байна гэжээ. Тэрбээр тахал Хятад улсын хэрэглээ урт удаан хугацаанд тогтвортой, үргэлжлэн шат өгсөх хөгжлийн хандлагыг өөрчилж чадахгүй гэжээ.

Гао Фэний танилцуулснаар, бүх Хятадын хүнсний зориулалттай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 6 долоо хоног дараалан буурав. Саяхны ханшны амралтын хугацаанд дотоодын амьдралд хэрэгцээтэй бүтээгдэхүүний зах зээлийн эрч алхам алхмаар эрчимжиж, хэрэглээний зах зээл сэргэн нэмэгдэв. Тоо бүртгэлд харуулснаар, оршин суугчид гадагш гарч бараа худалдан авах нь илэрхий олширч, зах зээлийн борлуулалт амралтын өмнөх үеэс нэмэгдсэн.

Гао Фэн хэлэхдээ: “Улсаас болон орон нутгаас гаргасан хэрэглээг дэмжих багц арга бодлогуудын хэрэгжилт үр дүнтэй болж, сүүлийн үед хэрэгцээ алхам алхмаар сэргэж байна. Тахал Хятад улсын хэрэглээ урт хугацаанд тогтвортой, үргэлжлэн чанаржих хөгжлийн чиг хандлагыг өөрчилж чадахгүй” гэсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл