solongonews
2022 оны Хятадын дипломат харилцааны 8 томоохон ажил
2021-12-30 17:59
2022 оны Хятадын дипломат харилцааны 8 томоохон ажил

2022 оны БНХАУ-ын дипломат ажлын гол чиглэлийн талаар Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 30-ны өдөр хэлэхдээ "2022 оны дипломат харилцааны үндсэн шугам бол намынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, улс орныхоо төлөө санаа сэтгэлээ зориулан, ард түмэндээ хандан, найман том ажлыг хийх ёстой. Тухайлбал:

Нэг. ХКН-ын 20-р их хурлыг зохион байгуулах гадаад орчны таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүх хүчээ дайчилна.

Хоёр. Бээжингийн өвлийн олимпыг сайтар зохион байгуулахын тулд хамтран ажиллана.

Гурав. Дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг идэвхтэй удирдан дайчилна.

Дөрөв. Цар тахлын дараах сорилтуудын эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авна.

Тав. Дэлхийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлнэ.

Зургаа. Үндэсний язгуур ашиг сонирхлоо тууштай хамгаална.

Долоо. Дотоодын нээлттэй хөгжилд идэвхтэй үйлчилнэ.

Найм. Ард түмний төлөө дипломат харилцааг сайтар хөгжүүлэх эдгээр болно" гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл