
Шинэ Хятад улс байгуулагдсан 70 жилийн ойд зориулан Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг балгасны Мандахбулаг баг нь 7 дугаар сарын 31-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ны өдөр болтол анх удаагаа малчдын наадам зохион байгуулав.
Наадмын эхлэлтийн ёслолд багийнхаа сайчуул, багийнхаа цолтой бөхчүүдийг шагнан, Мандахбулаг нутгийн удамт хүү, Өвөр Монгол орны цагийг эзэлсэн алдарт аварга хэмээн өнгөн түмэндээ хөндөтгэлтэй Баярбаатарт таван хошуу мал, мөнгөн аяга, хурууд, хадаг, хивс бэлэглэж, түүний барилдааны амжилт ба монгол бөхийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг шагнан сайшаав.
Хоёр өдөр болсон Мандахбулаг багийн наадам нь хүчит 256 бөх, 64 хүүхдийн бөх, алсын морины уралдаан, жороо морины уралдаан, Улаанмөчрийн тоглолт зэрэг агуулгаар зохиогдсон байна.
