solongonews
Хүүхдийн бялуу: Яст мэлхий
2015-12-28 18:21
Бяцхан үрдээ өөрийн гараар амтат бялуу хийж баярлуулаарай. Энэхүү жор нь маш энгийн бөгөөд амархан юм.
ОРЦ:  /10 хүн
-5ш өндөг
-1стакан элсэн чихэр
-1,5 стакан дээд гурил
-1 ц/х өсгөгч
 
Кремд:
-700г зөөхий /20% тослогтой/
-1стакан элсэн чихэр
-2 х/х какао
-1/3 стакан самар
 
ХИЙХ АРГА:
1. Өндгийг шар цагаанаар салгана. Цагааныг хөөсөн крем болтол миксердэнэ. Зуухаа 180С-т халаана.
2. Өндөгний шар дээр 1 стакан элсэн чихэр нэмнэ. Хөвсгөр болтол миксердэнэ.
3. Миксердсэн өндөгний шар дээр гурилаа шигүиж хийгээд зуурмаг болтол сайн хутгана. Зуурмаг дээр хутгасан өндөгний цагаанаа нэмээд сайн хутгана.
4. Лист дээр калькин цаас тавьж маслоор тослоно. Лист дээрээ халбагаар дугуй печень хэлбэртэйгээр дусааж өгнө. Хэдхэн ширхэгийг гонзгой хэлбэрээр дусаана. 7-8 минут 180С-т шарна.
5. Болсон жигнэмэгийг нямбай салгаж авна. 
6. Зөөхий дээр 1 стакан элсэн чихэр, какао нэмээд миксердэнэ. 
7. Чимэглэл ажил: печенийг бялуу маягаар өрж дунд нь кремээ түрхэнэ. Хуягийг кремээр орлуулж чимэглэнэ. Гонзгой хэлбэртэй жигнэмэгээр хөл, хүзүүг орлуулна. Толгойг 3-4 давхар жигнэмэгээр өрөөд кремээр бүрнэ. Самрыг нунтаглаад цацаж өгнө. Хөргөгчинд зөөлрүүлэхийн тулд хэдэн цаг байлгана.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл