solongonews
Хятадын цаг уурын газраас гаргасан 12 төрлийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна
2023-02-21 10:28
Хятадын цаг уурын газраас саяхан 52 төрлийн цаг уурын мэдээ, бүтээгдэхүүний 12 ангиллыг багтаасан ”Цаг уурын үндсэн мэдээллийг нээлттэй хуваалцах жагсаалт” (цаашид ”Жагсаалт” гэх)-ийн шинэ хувилбарыг нийтэлсэн байна.

      Түүнчлэн 2015 оны жагсаалтай харьцуулахад дотоодын өөрөө боловсруулсан бүтээгдэхүүний эзлэх хувь эрс нэмэгдэж, Хятадын цаг уурын албаны тоон урьдчилсан мэдээний загвар мэдээлэл, шууд дамжуулах болон төрөл бүрийн салбарт хамгийн том бөгөөд яаралтай хэрэгцээтэй цаг уурын өндөр чанартай, үнэ цэнтэй мэдээллүүд, мөн дүн шинжилгээ хийх мэдээлэл, Фэнюнь цаг уурын хиймэл дагуулын мэдээллийг жагсаалтад оруулсан байна. Зарим бүтээгдэхүүн нь 40 гаруй жилийн хугацааг хамардаг. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой судалгаанд илүү хүчтэй дэмжлэг үзүүлж чадна.

Эдгээр цаг уурын мэдээлэл саяхан онлайн болсон бөгөөд хэрэглэгчид Хятадын цаг уурын мэдээллийн сүлжээ зэрэг олон аргаар татаж авах, ашиглах хүсэлт гаргах боломжтой. Мэдээллийг олж авах явцад хэрэглэгч мэдээллийн эрх мэдэл, түүнийг олж авах, ашиглах хууль ёсны байдлыг хангахад ашигладаг хэрэглэгч бүрийн мэдээллийн хэрэгцээнд тохирсон цаг уурын мэдээллийн үнэмлэхтэй дүйцэхүйц мэдээллийн үйлчилгээний кодыг хүлээн авах болно.

        Цаг уурын мэдээлэл нь тус улсын шинжлэх ухаан, технологийн судалгааг дэмжих, аж үйлдвэрүүдийн уялдаатай хөгжлийг дэмжих, аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлэх, олон нийтийн инновацийн эрч хүчийг дэмжихэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. 2015 онд Хятадын цаг уурын газар "Цаг уурын үндсэн мэдээлэл, бүтээгдэхүүн хуваалцах жагсаалт"-ыг гаргах ажлыг тэргүүлжээ. Сүүлийн долоон жилийн хугацаанд үндэсний хэмжээний 6300 гаруй шинжлэх ухааны судалгааны томоохон төсөл, 4050 гаруй шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг дэмжин, 21 салбарын  459 мянган бүртгэлтэй хэрэглэгчдэд нийт 2055TB цаг уурын мэдээг хүргэсэн. Улмаар 1839 аж ахуйн нэгжийн бүртгэлтэй хэрэглэгчийн судалгааны дүнгээс үзвэл эдгээр аж ахуйн нэгжид цаг уурын мэдээллээс өгсөн шууд болон шууд бус үр өгөөж 1 тэрбум 420 сая юаниас давсан байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://society.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл