solongonews
Үхань хотод яаралтай вакцинжуулалтыг эхлүүлж байна
2020-12-29 10:42
Үхань хотод яаралтай вакцинжуулалтыг эхлүүлж байна.

Өнгөрсөн онд “COVID-19”-ийн халдварт өвчний тохиолдлууд эхэлж бүртгэгдсэн Үхань хотод тодорхой бүлгийн оршин суугчдыг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлжээ.

“Үхань хотод яаралтай вакцинжуулалтыг 12 дугаар сарын 24-нөөс эхлүүлж байна. Вакцинжуулалтын кампанит ажлыг хотын 15 дүүргийн 48 эмнэлэгт зохион байгуулж, 18-59 насны тодорхой бүлгийн хүмүүсийг хамруулна. Эхний болон хоёр дахь тун хоорондын хугацаа дөрвөн долоо хоног” хэмээн Ү Хань хотын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Хэ Жэньюй мэдэгджээ.

Аравдугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 27-ны хугацаанд Үхань хотод халдварын зөөвөрлөгдөн ирсэн нийт 47 тохиолдол бүртгэгдсэнээс 33 нь шинж тэмдэггүй байжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл