solongonews
Ургамлын судлалын их хурал
2017-07-23 21:29
Ургамлын судлалын их хурал Шэньжэньд боллоо.

 Олон улсын Ургамлын судлалын их хурал  7 дугаар 23-нд Шэньжэнь хотноо боллоо. Дэлхийн 109 улс орон бүс нутгийн 6953 төлөөлөгч тус хуралд бүртгүүлээд байна.  Ургамлын судлалын салбарын "Олимп" гэгдсэн тус хурлыг анх удаа хөгжиж буй  орон Хятад улсад зохиож буй бөгөөд бүртгүүлсэн хүний тоо хурлын түүхэн дэх шинэ  амжилт тогтоосон байна.


 Хурлын үеэр дагуулаар шууд нэвтрүүлэх 49 хурлыг зохион  байгуулна. Эдгээр хурлын 28-г нь Хятадад, бусад 21-ийг нь гадаад улсад зохион явуулах  юм.


 Олон улсын Ургамлын судлалын их хурал зургаан жил тутамд нэг  чуулдаг. Анхны хурлыг 1900 онд Францын Парист зохион байгуулж байсан бол өдгөө  дэлхийн 12 орны 16 хотод зохион байгуулж байсан түүхтэй. 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл