
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын шинэ лидерүүдийн жил тутмын X хурал буюу Давосын зуны чуулга уулзалт нээгдэхэд долоохон хоног үлдээд байна. Одоогоор чуулганы бүх бэлтгэл ажил үндсэндээ дуусаад байна.
Давосын зуны чуулга уулзалтыг зохион явуулах Тяньжинь хотын Мэйжян хурал үзэсгэлэнгийн төвд, олон төрлийн үзүүлэх бүс байгуулах ажил нэгэнт дуусаж, ажилтнууд тоног төхөөрөмжийн бэлтгэл ажил хийж байна.

Тус чуулган, "Дэлхийн үйлдвэрлэлийн системийн ирээдүйг бий болгоё", "Олон улсын эрчим хүчний хэтийн төлөв" зэрэг хурлыг хамруулжээ. Түүнчлэн Хятадын эдийн засгийн хүрээнд, чуулган нь "Хятадын "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөө-Өсөлтийн шинэ зураг төсөл", "Хятадад анхаарлаа хандуулъя-Ханган нийлүүлэлтийн өөрчлөлт" зэрэг хурлыг зохион явуулах юм байна.
Одоогоор 890 гаруй сайн дурынхан ажилд гарч, зочид буудал, ресторан, эрүүл мэнд зэрэг бусад бэлтгэл ажил ч сүүлийн шатандаа оржээ.
