
2017 оны Монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэгийг Өвөр Монголын Өдрийн Сонин, Алшаа аймгийн Намын хорооны ухуулах хэлтэс, Өвөр Монголын Монгол сонин сүлжээний холбооноос санаачилж, Хятадын Монгол бичгийн мэдээллийн сайт, Алшаа өдрийн сонин хамтран зохион байгуулах юм байна.
Уншигчийн оролцоо, ард түмний дундах авьяастнуудыг тодруулах зорилгоор уг үдэшлэгт Алшаа ардын дуу, үзүүлбэр, фото зураг (бичил кино), товшуур хөгжим, ганган тэмээ, шүтээнт тоорой, саравдан бүжиг, үзэсгэлэнт нутаг зэрэг 8 агуулгыг хамруулж байгаа аж. Элсэлтэд өгсөн бүтээлүүдийг Хятадын Монгол бичгийн мэдээллийн сайт, Өвөр Монголын Өдрийн Сонины Вичат, Өвөр Монголын Өдрийн Сонины “Нүдэн” видео, Алшаа өдрийн сонины Вичатаар цацах болно.
Тоглолтын үзүүлбэрийг 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авна. 11 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрийг хүртэл Өвөр Монголын Өдрийн Сонины Вичатаар оноо өгч шалгаруулна. Онооны нийт дүн ба мэргэжлийн шүүлтээр шалгарсан бүтээлийг мөнгөн урамшууллаас гадна үзэсгэлэн гаргах эрхийг өгөх юм байна. Хамгийн шилдэг бүтээлийг сүлжээний цагаан сарын үдэшлэгт оролцуулах болно.
