XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны II хурал 25-нд Бээжин хотноо боллоо. Мөн өдөр Шанхай хотод банк санхүүгийн шүүх байгуулах тухай дээд шүүхийн шийдвэрийн төслийг хянан хэлэлцсэн байна. Тус төслийн дагуу Хятад улс Шанхай хотод банк санхүүгийн шүүх байгуулж, дунд шатны шүүхийн хариуцаж байсан Шанхай хотын банк санхүүгийн холбогдох хэрэг, банк санхүүтэй холбоотой засаг захиргааны хэргийг шүүн таслах юм. Түүний хариуцах хэргийг Дээд шүүх шийдэх болно. Дээд шүүхийн дарга Жөү Чян хэлэхдээ: Энэ нь Хятадын банк санхүүгийн эрх зүйн олон улсад нөлөөлөх хүчийг нэмэгдүүлж, Хятадын банк санхүүгийн стратегийн хэрэгжилтийг ахиулах болно гэжээ.

Энэ оны 03-р сард Төвийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх хорооны анхдугаар хурлаар “Шанхай хотод банк санхүүгийн шүүх байгуулах тухай төсөл”-ийг хянан хэлэлцэж баталсан байна. Улмаар банк санхүүгийн ажил бодит эдийн засагт үйлчлэх, банк санхүүгийн эрсдэлээс сэргийлэх, банк санхүүгийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх үүргийн хүрээнд шүүхийн үүрэг хариуцлагыг дайчилж, банк санхүүгийн хэргийг нэгдсэн журмаар шүүх, банк санхүүгийн хэргийг шүүх тогтолцооны өөрчлөлтийг ахиулах, банк санхүүгийн хэргийг шүүх мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, банк санхүүгийн хэргийг шударга, өндөр үр ашигтай, нэр хүндтэй шүүх систем байгуулах хэрэгтэй гэж заасан байна.
25-нд Дээд шүүхийн дарга Жөү Чян тус төслийг тайлбарлаж хэлэхдээ: Шанхай хотод банк санхүүгийн шүүх байгуулах нь Хятадын банк санхүүгийн эрх зүйн олон улсад нөлөөлөх хүчийг нэмэгдүүлж, Хятадын банк санхүүгийн стратегийн хэрэгжилтийг ахиулан, Шанхай хотыг олон улсын банк санхүүгийн төв болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэжээ.
Шанхайд банк санхүүгийн шүүх байгуулах замаар Хятадын онцлогтой социализмын банк санхүүгийн шүүх тогтолцооны механизмыг боловсронгуй болгох нь олон улсын банк санхүүгийн арилжааны дүрмийг боловсруулан тогтоох үйл явц дахь Хятадын статус, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, Хятадын эдийн засгийн өөрчлөлт шат ахих, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад олон улсын улам сайн орчин бүрдүүлэх болно. Банк санхүүгийн хавтаст хэргийг нэгдсэн журмаар шүүх нь банк санхүүгийн өөрчлөлтийг хуулийн дагуу урагштай ахиулж, банк санхүүгийн салбарыг бодит эдийн засагт үйлчилдэг болгоход тустай, мөн шүүхийн байгууллага болон банк санхүүгийн хяналт удирдлагын салбарын хамтын ажиллагаанд ашигтай, зах зээлийн хяналт удирдлагыг эрчимжүүлж, банк санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалан, системийн чанартай банк санхүүгийн эрсдэл гарахгүй байхыг баталгаажуулна гэжээ.
Шанхай хот нь засгийн газрын дэмжлэгээр байгуулж байгаа банк санхүүгийн төв болохын хувьд банк санхүүгийн байгууллага маш олон бий. Үүнд гадаадын хөрөнгө оруулалттай банк санхүүгийн байгууллага олонхыг эзэлж байна. Банк санхүүгийн зах зээлийн арилжааны мөнгөний хэмжээ асар их юм. Сүүлийн жилүүдэд, Шанхай хотын шүүх байгууллагын хүлээж авсан банк санхүүтэй холбоотой шинэ хэлбэрийн хавтаст хэрэг олширч, эдгээр хэргийг шүүн таслахад хүндрэл гарч, олон улсын анхаарлыг татсан зэрэг онцлогтой, шүүн таслах ажилд мэргэжлийн өндөр түвшин шаардагдаж байна.
Жөү Чян: Шанхай хотод банк санхүүгийн шүүх байгуулах нь хууль зүйн тогтолцооны иж бүрэн өөрчлөлтийг биелүүлж, шүүхийн зохион байгуулалтын системийг боловсронгуй болгох чухал арга хэмжээ юм. Уг шүүхийг байгуулсны дараа, холбогдох иж бүрэн арга хэмжээ авч, түүний эрх үүргийг бүрэн бадруулах болно гэжээ.
"Шанхайн банк санхүүгийн шүүх эрх үүргээ бүрэн гүйцэтгэхийн тулд холбогдох иж бүрэн арга хэмжээ авч, банк санхүүгийн хэргийг шүүн таслах мэргэжилтэнд туслах тогтолцоог боловсронгуй болгон, банк санхүүгийн салбарын зөрчил маргааныг шийдвэрлэх олон ургалч механизм байгуулахаа эрчимжүүлж, банк санхүүгийн зөрчил маргааны тухай мэдээллийн цахим сан, банк санхүүгийн эрсдэлээс сэргийлэх мэдээлэл солилцох механизм байгуулж, банк санхүүгийн хууль эрх зүйн судалгааны механизм, зөвлөх санг боловсронгуй болгон, өөрчлөлтийг амжилттай үргэлжлүүлэхийг хичээнэ” гэжээ.
