Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны VI форум Хятадын 12-р сарын 12-ний өдөр Янжөү хотод болсон байна. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ван Чэнь нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.
Тэрээр:
- Ши жиньпин дарга болон төв Азийн дарга удирдлага нарын удирдлага доор Хятад улс энх тайван, найрсаг, хамтын ажиллагааны дипломат бодлого баримталж, үнэнч, үр өгөөжтэй, эргэн тойрны орнуудтай дипломат харилцаа тогтоох үзэл баримтлалын дагуу Төв Азийн орнуудтай хамт хоёр талын удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлнэ. Мөн улс төрийн итгэлцлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдааны харилцааг нягтруулан, хууль зүйн хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулна гэж гэж хэлсэн байна.
Мөн тэрээр:
- Өнөөдөр "Бүс ба зам" -ын бүтээн байгуулалтад Хятад, Төв Азийн орнуудын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээтэй болж, хоёр талын хамтын ажиллагааны үндсэн чиглэл болж, олон амжилтуудыг тогтоосон байна. Хятадын тал хамтдаа зөвшилцөх, хамтран байгуулах, хамт ашиг олох, эрх тэгш байх зарчим, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх үзэл санааны дагуу Төв Азийн орнуудтай хөгжлийн стратегиа уялдуулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэх хүч, дэд бүтцээр холбогдох, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр талын дээд түвшний улс төрийн итгэлцэл, эдийн засгийн харилцан нөхөх давуу талыг улам ажил хэрэгч хамтын ажиллагааны үр дүн болгох хэрэгтэй гэж хэлсэн юм.
Төв Азийн 5 орны улс төрийн зүтгэлтэн, Хятадын холбогдох салбар, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгч 200 гаруй хүн тус форумд оролцсон байна.
