
Энэхүү агаар аяллын шугам нь ОХУ-ын Москвагаас нисээд Иркүтск хот, Хятад улсын Ордос хотыг дамжин, Тайландын Банкокт хүрнэ. Энэ нь Ордос хотын Олон улсын нисэх онгоцны буудлын тив алсалсан нислэгийн үйл ажиллагаа эхэлснийг харуулж байна.
Аялал жуулчлалын идэвхтэй цаг улиралд зориулан Ордос хотын Олон улсын нисэх онгоцны буудал нь Орос болон Зүүн өмнөд Азийг холбосон агаар аяллын шугамыг нээж, гарагт нэг ээлж нисэх болно .Тус агаар аяллын шугам нэвтэрсэн нь Ордос хотын агаар аялал болон аялал жуулчлалын хөгжилд дөхөм үзүүлжээ .

Энэ жилийн 8 дугаар сард Ордосоос Индонезид хүрэх агаар аяллын шугамыг нээж, 9-р сард Оросын Владивосток-аас нисэж, Хятад улсын Ордос хотыг дамжин Францын Парис хүрэх агаар аяллын шугамыг нэвтрүүлэх бэлтгэлээ хийж байна. Дараа нь Улаанбаатар, Малайз, Сингапур, Япон зэрэг улс хотуудад агаар аяллын шугамыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна .
Тус агаар аяллын шугам нэвтэрсэн нь Ордос хотын Олон улсын нисэх онгоцны буудал “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлогод үйлчлэхэд чухал ач холбогдолтой.






