Саяхан хуралдсан Боловсролын яамны хэвлэлийн бага хурлаар Хятад улсад бага, дунд сургууль болон хүүхдийн цэцэрлэг 515 мянга гаруйд хүрч, 417 мянган бага, дунд сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн дарга удирдлага хамт хооллох дүрмийг хэрэгжүүлэхээр болсон байна. 398 мянган бага, дунд сургууль болон хүүхдийн цэцэрлэгт эцэг эхийн зөвлөл байгуулж сургуулийн хоолны газрын хяналт шалгалтын тогтолцоонд оролцуулав.
Боловсролын яамнаас багш сурагчдын “Хоол хүнсний аюулгүй байдлын түвшин”-г батлахын тулд холбогдох бичиг материалыг хэвлэн тарааж урт хугацааны үр дүнтэй тогтолцоог байгуулахаас гадна эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулж, хоолны аюулгүй байдал, шим тэжээл, эрүүл мэндийн мэдлэгийг хичээлийн агуулгад оруулж, сурагчдын хоол хүнсний аюулгүй байдлын талаарх ухамсар хийгээд сэргийлэх чадварыг дээшлүүлнэ гэв.
