solongonews
Ли Кэчян Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзав
2019-03-28 15:33
Ли Кэчян Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзав.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 03-р сарын 27-ны өдөр Хайнань мужийн Бө-Аод Бан Ги Мун нарын “Бө-Аогийн Азийн чуулга уулзалт”-ын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.
Хятад улс нь дэлхийн хамгийн том хөгжиж буй орон хэвээр байж, орчин үеийн хөгжлийг биелүүлэхэд багагүй урт замналыг туулах болно. Тиймээс бид олон талт үзлийг хамгаалж, хүн төрөлхтний соёл иргэншлийн олон ургалч чанарыг хүндэтгэж, хөгжлийн явцад улс орнууд өөрийн нөхцөл байдалдаа зохицсон замналыг сонгохыг дэмждэг. Энэ оны чуулган “Хамтын хувь тавилан, хамтын үйл ажиллагаа, хамтын хөгжил” уриан дор зохиогдож байна.  Хятад улс өөрчлөлтөө улам гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа тэлэх болно. Ингэж л байж орчин үеийн бүтээн байгуулалтын зорилтоо биелүүлж, дэлхий дахины хөгжилд ашигтай байж чадна гэж Ли Кэчян онцолжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл