ӨМӨЗО-ы байнгын оршин суугч хүн ам 24.049 сая байна
2021-05-12 10:42
БНХАУ-ын долоо дахь удаагийн хүн амын тооллогын статистикийн дүнгээс үзэхэд ӨМӨЗО-ы байнгын оршин суугч хүн амын тоо 24.049 сая байна.
БНХАУ-ын долоо дахь удаагийн хүн амын тооллогын статистикийг энэ сарын 11-ний өдөр нийтэлжээ. Тооллогын дүнгээс үзэхэд ӨМӨЗО-ы байнгын оршин суугч хүн ам 24 сая 49 мянга 155 байж, Хятадын хүн амын 1.70 хувийг эзэлж байна.
Хүн амын хүйсээр авч үзвэл Өвөр Монголын хүн амын эрэгтэй нь 51.04 хувийг, эмэгтэй нь 48.96 хувийг эзэлж байгаа бол хүн амын наснаар авч үзвэл 0-14 насны хүн амын эзлэх хувь 14.04, 15-59 насны хүн амын эзлэх хувь 66.17, 60 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь 19.78 хувь байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
