
Энэ удаагийн номын үзэсгэлэнг “Соёл ба ирээдүйн тухай асуултууд” сэдвийн хүрээнд зохион байгуулсан ба 51 улс орон, бүс нутгийн 1000 гаруй хэвлэлийн байгууллага оролцсон байна. Египетийн Ерөнхий сайд Мустафа Мадбули хэлэхдээ:
- Энэхүү номын үзэсгэлэн яармагийг товлосон ёсоор зохион байгуулж байгаа нь дэлхий нийтэд эерэг дохио өгч, олон улсын хамтын нийгэмлэг цар тахлын эсрэг тэмцэж, сөрөг үр дагаврыг даван туулах чадвартай гэдгийг харуулж байна гэжээ.
Тус номын үзэсгэлэнгийн хүрээнд эртний Египетийн соёл иргэншил, орчин үеийн уран зохиол, соёлын солилцооны талаарх олон олон тусгай лекц, эрдэм шинжилгээний семинарыг зохион байгуулсан ба мөн орчин үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааны технологийг ашигласан байна. Номын үзэсгэлэнгийн үеэр эртний Египетийн соёл иргэншилтэй холбоотой дижитал номын төслийг эхлүүлсэн бөгөөд хүмүүс номын үзэсгэлэнд оролцсон хэсэг номыг дижитал платформоор дамжуулан онлайнаар захиалах боломжийг хангасан байна.
1969 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдсаар ирсэн Каирын олон улсын номын үзэсгэлэн нь дэлхийн хамгийн том олон улсын номын үзэсгэлэнгийн нэг бөгөөд дэлхийн хэмжээн дэх араб хэлний ном худалдаалдаг чухал арга хэмжээ болсон юм.
