Хятадын агаарын тээврийн 13 дахь үзэсгэлэн 09-р сарын 28-наас 10-р сарын 03-нд Жү Хай хотын олон улсын агаарын тээврийн үзэсгэлэнгийн төвд болно. Эх сурвалжаас үзэхэд өдгөө болтол Хятад, Америк, Англи, Герман, Швейцар, Орос, Канад, Бразилд зэрэг орны 400 гаруй аж ахуйн нэгж оролцохоор болоод байна. Үүнд Бойнг, Айрбус, Бразилын агаарын тээврийн компани, GE агаарын тээврийн компани, Роулс - Ройс компани, Хонивер зэрэг олон улсын нэрт аж ахуйн нэгжүүд оролцох бол үзэсгэлэнгийн нийт талбай нь 100 мянган ам метр хүрэх болно.
Нислэгийн үзүүлэнгийн талаар Хятадын агаарын цэргийн нислэгийн баг Жянь-10 байлдааны нисэх онгоцоор нислэгийн үзүүлбэр үзүүлэх бөгөөд Хятадын сансар агаарын их сургуулийн Улаан бүргэд нислэгийн баг К8 сургагчийн нисэх онгоцоор нислэгийн үзүүлбэр үзүүлэх болно. Үүний зэрэгцээ Хятадын агаарын цэргийн олон төрлийн тэргүүний нисэх онгоц болон тоног төхөөрөмж урилгаар үзэсгэлэнд оролцоно. Онцлон дурдахад Хятадын үндэсний баярын 70 жилийн ойн цэргийн парадад оролцсон хамгийн тэргүүний нисэх онгоц үзүүлбэр үзүүлнэ.
